Монгол Улсын Их Хурлаас Халзан бүрэгтэйн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар болсон билээ.
Уг сонсголыг даргалах УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, холбогдох яамны төлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан байна.
Ховд аймагт ажиллах хугацаанд Халзан бүрэгтэйн орд газрын асуудлаар аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн иргэд, Төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна