Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.01-09.07/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, 16 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийт дуудлагын 54 нь объектын гал түймэр, 3 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, 10 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/ ослын дуудлага байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна