Казахстан улсын Астана хотод 2025 оны eсдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд болсон дугуйт цанын Азийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 200 мeтрийн супeр спринт уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн хүрэл мeдаль хүртлээ.
Тэрбээр тус уралдааны эхний гарааг тэргүүлж, “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. Азийн цомын өмнөх уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн түүний чансаа тивд эхний 10-т багтаж байна. А.Хүслэн өнгөрсөн жилийн дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн билээ.
Eсөн орны нийт 162 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна