Олон Улсын Шатрын Холбооны мастер (FIDE Master) Е.Төгстөмөр онлайн шатрын платформ Chess.com дээр блицын тоглолтын чансаагаа 3025 оноонд хүргэж, Монголын шатрын түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Энэхүү гайхалтай амжилт нь түүнийг дэлхийн блицын шилдэг тоглогчдын эгнээнд баттай оруулж байна.
19 настай Е.Төгстөмөр өмнө нь Их мастер Г.Мөнхгалын 3001 онооны блицын чансааны амжилтыг давж, 3025 оноотой шинэ түүх бичлээ. “Baag4Life” болон “tugssuuuuuuu” нэрээр тоглодог тэрээр King's Indian Defense, Catalan Opening, Sicilian Defense зэрэг дебютуудыг чадварлагаар ашигладаг.
Есөнтөмөрийн Төгстөмөр нь зургаан насандаа Азийн аваргаас гурван төрөлд алтан медаль хүртэж, долоон насандаа сурагчдын Дэлхийн аварга болсноос эхлэн олон амжилт гаргасан, Олон улсын шатрын холбооны мастер цолтой тамирчин юм. Тэрбээр долоо настайдаа Дэлхийн аварга болсныхоо дараа ярилцлага өгөхдөө би Каспаров шиг биш, Магнус Карлсен шиг болохыг хүсэж байна гэж хэлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна