Болгар улсын Софи хотноо болж буй жүдо бөхийн Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ийн жинд “Виннер” клубын тамирчин М.Цэндбазар аваргын алтан медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Япон улсын тамирчин Нонока Ямакаваг юүко үнэлгээгээр ялсан юм.
Мөн “Женко” клубын тамирчин Г.Энхжин ОХУ-ын тамирчин Екатерина Ждановаг ялж, хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна