Энэ бол 1935 оны зураг. Та бүхэн Хачико гэх гайхамшигтай үнэнч нохойны тухай түүхийг хаа нэгтэйгээс, хэзээ нэгэн цагт олж сонссон л байх. Харин энэ бол тэрхүү домогт нохой амар амгаландаа зорьсны дараах гэрэл зураг юм. Хачико эцсийн амьсгалаа татаж, нүдээ сүүлчийн удаа анитлаа эзнээ ирнэ гэж хүлээсээр байлаа.
Токиогийн Шибуягийн галт тэрэгний буудал дээр Хачико эзэн, профессор Хидэсабүро Үэногоо бүтэн 9 жил хүлээсэн гэдэг. Өдөр бүр эзнээ хамгийн сүүлчийн удаа харсан тэрхүү галт тэрэгний буудал дээр Хачико ирж хүлээнэ. Эзнээ үгүй болсныг үл мэдэн хүлээнэ. Бүр яг тэр газраа зогсоно.
Ингэж л шантрашгүй үнэнч, аугаа их итгэл найдварын бэлэг тэмдэг болсон юм. Энэ бол түүний сүүлчийн зураг. Амьдралынхаа сүүлчийнхээ агшинд ч эзнээ ирнэ гэж найдан хүлээсээр байсан гэдэгт хэн ч эргэлздэггүй. Итгэл найдварын гал хамгийн сүүлд бөхдөг гэдэг. Магадгүй бүр бөхдөггүй ч байж мэднэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна