The Mongolz баг Саудын Арабын Рияад хотноо болж буй Esports World Cup 2025 тэмцээний шигшээ тоглолтод Aurora багийг 3:0 харьцаагаар хожиж, аварга боллоо.
Уг тоглолтод манай залуус эхний үед 16:14, 13:9, 13:4 оноогоор харьцаагаар хожсон юм.
Ийнхүү The Mongolz дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн тэмцээнд аваргалж, бахдам түүх бүтээлээ.
Тэмцээний MVP буюу үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Techno буюу М.Содбаяр хүртэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна