Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулсан Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсын тамирчид бахархам амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, нөр их бэлтгэлийн үр дүнд манай баг тамирчид олон улсын дэвжээнд тивийн шилдэг өрсөлдөгчдийг ялж, Монголынхоо нэрийг өндөрт өргөв.
Монголын бейсбол, софтболын үндэсний холбооны баг тамирчид шагналт байрын эзэд болсон байна. Монголын тамирчид ийнхүү Азийн аваргын дэвжээнд бахдам амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, медалийн тавцанд төрийн дуулал, алтан соёмбот далбаагаа мандуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна