Филиппин улсын Илойло хотноо долдугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд болсон Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Барбаатарын Энхжаргал классик ангиллын эмэгтэй дэд ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болжээ.
Хорин зургаан улсын 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд манай улсаас 26 тамирчин 4 ангилалд 5 багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээнийг арвин амжилттай өндөрлүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна