НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг болох талаар өөрийн цахим хуудастаа бичжээ.
Ж.Энхжаргалан "Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг энэ жил 2025.08.17-ны ням гарагт 13:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн гадна задгай талбайд дахин зохиогдохоор боллоо. Тэмдэглээд аваарай.
Хүн бүрд өмсөхөө байсан хуучин шинэ хувцаснууд шүүгээнд нь зөндөө зай эзлээд цугларсан бдаг. Та өмсөхөө байсан хувцсаа авчраад тушаавал энэ жил ирсэн хүн бүрд ногоон оноо (Green Score) өгнө. Ногоон оноогоороо эргээд энэ тэнд урамшуулал авах боломжтой болгож байгаа. Удахгүй хамтран зохион байгуулах байгууллагууд өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл дахин өгнө. Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь хандивлах аянд би дахин нэгдэж байна. Та бүхэн бас нэгдээрэй.
Хуучин хувцас тавигдах шаардлага:
Хуучин гутал тавигдах шаардлага:
Өнгөрсөн жилийн цугларсан бүх хувцаснуудыг СХДүүргийн 24р хороонд үйл ажиллагаа явуулдаг Veloo Foundation -д хүлээлгэн өгсөн билээ. Энэ жил өдөрлөгөө улам сайжруулж цугларсан хувцаснуудыг дахин ангилаад сайн дурын байгууллагуудын тусламжтай хүмүүст илүү хүртээмжтэй бдлаар дахин хүргэхээр ажиллана." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна