Найруулагч, жүжигчин Сувидын Баттулга "Эцэг" киногоороо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын кино фестивалиас "Шилдэг найруулагч" шагнал хүртсэн талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.
С.Баттулга "Гайхалтай цаг мөч байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын кино фестиваль үзэгслэнт Чинчун хотын гайхам сайхан орчинд энэ хүндтэй "Шилдэг найруулагч" шагналыг ЭЦЭГ киногоороо авсанд баярлаж байна. Энэ киног хийх болсон шалтгаан нь манай гол дүрд тоглосон Ganbaatar Altanshagai тэнгэрт дэвшсэн аавдаа зориулж уран бүтээл хийхийг хүссэнээс үүдэлтэй. Дүүдээ талархаж байна. ЭЦЭГ-н гол дүрд тоглосон Цэрэндагва Цэрэндагва ахдаа баярлалаа. Продюсер Баттөмөр Амаржаргал, Tsengel Davaasambuu баярлалаа Кино баг хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. За тэгээд энэ ертөнцийн бүх аавуудын төлөө!" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна