Гүрж Улсын Батуми хотноо зохиогдсон 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдын Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд "Сүү" ХК-ийн тамирчин Идэрийн Цэлмүүн хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүлжээ.
2025 оны 6 дугаар сарын 22-оос 7 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдсан 8,10,12 насны Дэлхийн Цомын аварга шалгаруулах тус тэмцээнд Монгол Улсаас өсвөрийн 4 тамирчин оролцсон юм.
Тэмцээний үеэр болсон шатрын бодлого бодолтын аварга шалгаруулах тэмцээнд Идэрийн Цэлмүүн боломжит 40 онооноос 40 оноо авч ангилалдаа түрүүлсэн бол Н.Аз-Эрдэнэ 4-р байр, Н.Энхрийхэн 5-р байр, Б.Хангайсайхан 10-р байрт тус, тус шалгарчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна