МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ОЛДСОН АНХНЫ МӨНГӨН ГЭРЭГЭ


Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олсон ба холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан юм.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү мөнгөн гэрэгэ нь Монголын эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн гэж үзэж байгаа ба бичгийг галиглавал “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü” гэх, утгачилбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна. Мөн гэрэгэний нүхийг эмхэрдсэн товгор ирмэг дээр 6 ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэх утгатай байна.

Цаашид энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг Чингис хаан Үндэсний музей зохион байгуулах бөгөөд соёлын өвийг хадгалж хамгаалах, устах аюулаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ 6 цагийн өмнө
Э.ДАВААЖАМЦ ЭХ ОРНЫХОО ХОЙД ЦЭГ МОНГОЛ ШАРЫН ДАВААГ ЗОРИЛОО 9 цагийн өмнө
ОНЦГОЙНХОН ӨНГӨРСӨН САРД 30 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ 11 цагийн өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 6836 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 11 цагийн өмнө
АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО 11 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … 12 цагийн өмнө
ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОХ 21-22 ЦАГИЙН ХООРОНД ЗАРИМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИ… Өчигдөр
ӨНӨӨДӨР БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР Өчигдөр
БАРУУН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ХЭСЭГ, ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГА… Өчигдөр
ЁС ЗҮЙ, ДЭГИЙН БАЙНГЫН ХОРОО ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛ… 2025/06/10
Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОХ САНАЛ ОРУУЛЛАА 2025/06/10
ТӨВ ШУУДАНГИЙН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2025/06/10
АЛБАДАН ГАРГАХ АЖИЛЛАГААНД САНААТАЙ СААД УЧРУУЛСАН ШВЕДИЙН ИРГЭНИЙГ ХУ… 2025/06/10
ОЙРЫН ӨДРҮҮДЭД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮХЭН БАЙНА 2025/06/10
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЧЭЭ 2025/06/10
МИАТ ТОКИО, ОСАКА ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗЭЭ ХЯМДРУУЛЛАА 2025/06/10
172 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ АШИГЛАЛТАД ОРЖ, 150 ХҮҮХЭД НЭМЖ АВАХ Б… 2025/06/10
МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ОЛДСОН АНХНЫ МӨНГӨН ГЭРЭГЭ 2025/06/10
БАРУУН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ… 2025/06/10
ЦЭЦЭГ ТӨВИЙН УУЛЗВАРААС ТӨВ ШУУДАНГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИН… 2025/06/09
Их Уншсан
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХОНИНЫ ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/06/01
ААТАЙ АМТАЙ АВАРГЫН 1963 ОНД СЭТГҮҮЛД ГАРСАН ЗУРАГ 2025/06/04
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ-ИХРИЙН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ - МЭЛХИЙН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙН ОРД 2025/06/01
ТАНИЛЦ: ХҮҮХДИЙН БАЯРААР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛҮҮД 2025/05/30
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/06/01
ЭЕРЭГ: ОДОНГОО АВАХДАА ХҮНДЭТ ХАРУУЛД ЗОГСОО ХҮҮТЭЙГЭЭ ТААРСАН ЭЭЖ 2025/05/30
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/06/01
2025 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/06/01
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН, ЗҮҮН АЙМГУУДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР БОРОО ОРНО 2025/05/30