Б.БАЯРБААТАР: УЛСТӨРЖИЛТӨД ЯЛАГЧ БАЙДАГГҮЙ


УИХ-ын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар МАН-ын Бага хурлыг хуралдуулахаар товлосон асуудлаар сэтгүүлчдийн асуултад өнөөдөр /2025.05.20/ хариуллаа. Түүний хариултаас зарим зүйлийг онцолвол:

-Бага хурлаар нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг өргөн хүрээнд ярилцах болов уу гэж бодож байна. Би Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүн биш учир ажиглах байр сууринаас оролцоно.

-Намын дарга Их хурлаас сонгогддог учраас хариуцлага тооцох эрх Бага хуралд байхгүй. МАН-ын дүрэмд Их хурлаас дараагийн Их хурал хүртэл намын дарга сонгогддог. 2025 онд намын Их хурал хуралдах товтой байгаа. Улс төрийн намын тухай хуулийн дагуу бид энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хуралдана.

-Гадаа жагсаж байгаа залуучуудын үзэл бодлоо илэрхийлж байгааг дэмжиж байгаа. Нийгмийн амьдралын түвшин ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Бизнес эрхлэх орчин, татварын дарамт, айл өрхийн амьжиргааны түвшин ямар байгаа билээ. Гэтэл өнөөдөр сошиал орчинд хэт тансагласан зургууд гарснаар нийгэм бухимдах нөхцөл байдал үүссэн. Хууль хяналтын байгууллагын шалгалтын процесс нь эхлээд үргэлжлээд явж байна л гэж харж байгаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хүү 22 настай, эрх зүйн бүрэн чадамжтай юм билээ. Тэр залуу өөрөө орлогоо нотлох ёстой, мэдүүлэг мэдээллээ өгөх ёстой. Үүний дараа үнэхээр гэмт хэргийн шинжтэй асуудал байгаа бол хууль хяналтын байгууллага нь үргэлжлүүлж шалгаад гэм буруутайд тооцтол бид хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломж эрх зүйт төрийн орчинд байхгүй.  

-МАН-ын Бага хуралд Хамтарсан Засгийн асуудлаар ярилцах эрх бий. Яагаад хамтрав гэдгийг эхлээд ярих хэрэгтэй болов уу. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс, эх орны хөгжилд чөдөр тушаа болсон олон асуудал байсан. Үүний гол шалтгаан нь улс төрийн талцал, хуваагдал байсан. 2024 онд байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн хугацааны улстөржилтөөс болж гацсан олон төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна, ингэж байж Монгол Улсын эдийн засаг тэлэх юм байна гэдэг агуулгаар хандсан.

-Бид 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Баялагтаа эзэн Монгол гэдэг уриа дэвшүүлж ялалт байгуулсан.  Үүний дагуу Баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн гол концепц нь байгалийн баялаг ард түмний өмч байх, байгалийн баялгийг иргэн бүртээ тэгш хуваарилах хуулийн зохицуулалтыг хийж өгсөн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудыг 34-51 хувийг Баялгийн сандаө төвлөрүүлж, тодорхой хуваарилалтаар иргэддээ тэгш боломжийг бүрдүүлье гэдэг энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газар ажиллаж байна. Лиценз эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөөд ирж байгаа учраас хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх сөргөлдөгч зүйлүүд гарч ирэх нь тодорхой. Энэ бол нийгэмд байдаг л зүйл. Хамгийн гол нь ойлголцлын түвшинд асуудлаа ярилцаж, ойлголцож, дараа дараагийн асуудал руу алхах нөхцөл байдлыг л бий болгох ёстой.

-Хэрүүлд ялагч байдаггүй гэж үг байдаг. Улстөржилтөд ч гэсэн ялагч байдаггүй юм. Тийм учраас асуудлаа ойлголцоод явах ёстой гэж харж байна. МАН-ын Бага хурал дээр ч гэсэн энэ асуудлууд нэлээд өргөн түвшинд яригдах байх.  Өнгөрсөн хугацаанд тус нам Монгол Улсын эгзэгтэй, тогтвортой тогтворгүй янз бүрийн үед асуудлаа дотроо ярилцаж ойлголцож шийдвэр гаргаж явж ирсэн улс төрийн хүчний хувьд энэ тал дээр нэлээд өндөр түвшинд ойлголцолд хүрэх болов уу. Бага хурлаа хуралдуулах нь оновчтой шийдвэр гэж харж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 1 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23