ДЭЭРЭЭС ТОГТООСОН ДҮРСИЙН ТУС БҮРИЙГ БҮРТГЭСЭН БИЧИГ ЮНЕСКО-ИЙН БАРИМТАТ ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДЖЭЭ


ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 221 дүгээр хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүйс толгойн хөшөөний бичээс” болон “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өвүүдийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн байна. 

Ингэснээр Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт 12 баримтат өв бүртгэлтэй болж байгаагийн 10 нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс болон тус номын сангийн нэр дэвшүүлэн бүртгүүлсэн дурсгал болж байгаа юм.

Энэ удаа Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өв нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа, тэр дундаа Үнэт ховор номын музейн үзмэрт дэглээтэй байгаа, Европын анагаах ухаан, хүний биеийн анатомийн талаар монгол бичгээр бүтээсэн зурагт ном бөгөөд Монголын Анагаах ухааны академи эл сурвалжийг нэр дэвшүүлэн бүртгүүлсэн юм.

ДЭЭРЭЭС ТОГТООСОН ДҮРСИЙН ТУС БҮРИЙГ БҮРТГЭСЭН БИЧИГ

Бүтээсэн хүн: Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамьян гүн
Бүтээсэн он: XX зууны эхэн
Хэл: Монгол
Хэлбэр: Гар бичмэл, дэвтэрчилсэн
Материал: Орос цаас, хар бэх, даавуу
Боть / дэвтрийн тоо: 4
Хэмжээ: 21.1х33.6 см

“Манж анатоми” нэрээр олон улсад эрдэм шинжилгээний эргэлтэд орж судлагдсан “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх хар бэх, хулсан үзгээр бичсэн 4 дэвтэр ном өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Санд хадгалагдаж байна.

Манжийн Энх-Амгалан хаан 1692 онд хумхаа буюу халуун чичрэг өвчнөөр өвдөхөд Францын эрдэмтэн, эмч, Христосын шашны элч, номлогч Жоаким Бүве нар түүнийг эмчилсэн үеэс эхлэн Энх-Амгалан хаан Европын анагаах ухааныг сонирхож, хүний биеийн анатомийн тухай анагаах ухааны бүтээл бэлтгэхийг даалгажээ. Түүний зарлигийн дагуу Ж.Бүве анатомийн ном бичих явцдаа тусгай лекц бэлтгэн Энх-Амгалан хаанд хичээл зааж байсан бөгөөд Франц руу буцах болсны улмаас анатомийн ном бүтээх ажил түр зогссон учир 1698 онд Хятадад ирсэн өөр нэг элч Доминик Пареннин, Жан Франсуа Жербильоны хамтаар уг ажлыг гүйцээж, хүний биеийн эрхтэн систем, тэдгээрийн үйл ажиллагааг үзүүлсэн зурагт тайлбар бүхий номыг бүтээн хаанд өргөжээ.

Уг бүтээл бэлэн болмогц Бээжин хот, нийслэлээс гаднах Цэнгэлдэх ордон, Манжийн хааны өвөг дээдсийн нутаг Жихолд тус бүр 1 хувь нийт 3 хуулбарыг гараар хуулж хадгалжээ. Харин Пареннин нэгэн тусгай хуулбарыг гараар бичиж, Парис дахь ШУА-д илгээсэн нь “Манж анатоми” хэмээн алдаршиж, эрдэм шинжилгээний эргэлтэд орсон байна.

Энэ номын манж гар бичмэл эхээс монгол хэлнээ хөрвүүлэн 4 дэвтэр болгож, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээн нэрийджээ. Хожмоо уг номыг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамьян гүн хулсан үзгээр хуулан бичсэн бөгөөд зургийг тухайн үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн В.И.Лисовский гэрэлтдэг цааснаа хуулан зуржээ.

“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх энэхүү ном нь Монголын Манба дацангуудад үздэг хүний биеийн бүтэц зүйн нэгэн сурах бичиг, эрдэмтэн мэргэдийн судалгааны бүтээл байсан төдийгүй сургалт, эмнэл зүйд нэвтрүүлэх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд гол баримтлал болж байсан онол, практикийн чухал ач холбогдолтой бүтээл байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 5 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 9 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 11 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23