МУГЖ, дуучин Самандын Жавхлан Япон улсын NHК телевизээс тэднийд ирж манай нуман захт, босоо захт дээлийн онцлогийн талаар нэвтрүүлэг хийсэн нь өнөөдөр /2025.04.19/,маргааш /2025.04.20/ цацагдах гэж буй талаар өөрийн цахим хуудастаа бичжээ.
С.Жавхлан "Дэлхий даяар 90 гаруй оронд цацагддаг,
Япон улсын NHK үндэсний сувгаас Самандын Жавхлангийнд ирж Монголчуудын Хүчирхэг байсан үедээ өмсдөг байсан “Нуман захт дээл” болон Манжын дарлалын үеэс өөрчлөгдсөн “Босоо захт дээл” түүний онцлогийн талаар нэвтрүүлэг хийсэн нь:
Маргааш: (2025.04.19) орой Японд гарахаар болжээ.
★NHK BS1 – 2025 оны 4 сарын 19-ний Бямба гариг, 21:00–21:59 (Япон улсын цагаар)
★NHK 4K – 2025 оны 4 сарын 20-ны Ням гариг, 13:00–13:59 (Япон улсын цагаар)" гэсэн байна.
Сэтгэгдэл (1)