Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гуравдугаар сарын 9-нд, Дорнод аймгийн Халхгол суманд өчигдөр /2025.03.11/ гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Түймэрт өртсөн талбай, хохиролыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна