XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын билэгт өдрүүдийн нэгэн болох шинийн 8-ны өдөр Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах үйл ажиллагаа Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд ёслол төгөлдөр болно.
Хөрөг залах хүндэтгэлийн ёслол өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 15 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдана.
Эрхэм хүндэт сүсэгтэн олон та бүхэн морилон саатаж, Монгол төрийн их эзний шүтээнд хүндэтгэл үзүүлэн, сайн үйлсийн ерөөл өргөн буян хишиг хүртэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!
Эх сурвалж: Гандантэнгчилэн хийд
Сэтгэгдэл (1)