Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд санал асуулга явуулахад дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар өмнө мэдээлсэн.
Энэ бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тодорхой цагийн хуваарийн дагуу "Сүхбаатарын талбай - Скай ресорт", "Офицеруудын ордон - Тэрэлж" чиглэлд нэмэлт автобус явахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна