Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжиж, олон улсын жишигт нийцсэн Ахмадын хөгжлийн төвүүдийг байгуулахаар тусгажээ.
Үүний эхлэл болгож, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд олон улсын жишигт нийцсэн ахмад настны асрамж, үйлчилгээний төв барих 4.8 тэрбум төгрөг, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ахмадын сувиллын барилга бариулах 2.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна