ЗАЙСАНГИЙН ГҮҮРНИЙ УРД УУЛЗВАРЫГ ХЭСЭГЧЛЭН ХААХ Ч ХОЁР ГҮҮРНИЙ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ


Зайсангийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдөр хааж, бохирын шугамыг шилжүүлэхээр төлөвлөж байснаа больж, төлөвлөгөөг шинэчлэн гаргажээ. Хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн хэсэгчлэн хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийн энэ сарын 30-ны 06:00 цагт нээхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд хуучин, шинэ гүүрний хөдөлгөөнийг хаахгүй юм.

Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх хүрээнд энэ сарын 8-12-ны өдрүүдэд шөнийн цагаар шинэ гүүрний хэсэг болох баруун хэсгийн шугам холболтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өдрийн цагаар хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна. Харин маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны 00:00 цагаас эхлэн Зайсангийн гүүрний хот чиглэл буюу хуучин гүүрнээс урагш уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн тал хэсгийг 20 метр орчим хааж, бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийнэ. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг сөрөг хөдөлгөөнөөр зорчуулах бөгөөд хоёр гүүрний хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ” хэмээв.

Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ хүрээнд Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, хоёр эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчилнэ. Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ЕСӨН ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, 21 ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛА… 9 цагийн өмнө
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛ УРТЫН ДУУ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ТАТДАГ ГАЙХАЛТАЙ УВДИСТАЙ У… 10 цагийн өмнө
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГААР ЦЭНДЖАВЫН БОРХҮ… 11 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ… 11 цагийн өмнө
ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХӨВГҮҮДИЙН 255 НЬ УЛСЫН АВАРГА ХАНГАЙ, 157 НЬ УЛСЫН А… 15 цагийн өмнө
О.НАРАНЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 18 цагийн өмнө
АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО 18 цагийн өмнө
БОГД ЗОНХОВЫН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
УВС, ХЯРГАС НУУР ОРЧМООР ЦАС ХЯЛМААЛНА Өчигдөр
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2025/12/13
ХАЙРЛУУЛАХ УУ...? 2025/12/13
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 2025/12/13
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 2025/12/13
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 2025/12/13
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ 2025/12/12
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ 2025/12/12
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2025/12/12
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
Их Уншсан
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07
ТРАМП: АНУ-ЫН ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ОРОС, УКРАИНЫ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА… 2025/12/08
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 36 САР ХҮРТЭЛХ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ … 2025/12/04
COP17: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААДЫН ЗӨВ… 2025/12/03
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ТЭТГЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ СУДЛАН САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСГИ… 2025/12/08
В.ПУТИН: ОРОС ЕВРОПТОЙ ДАЙТАХ БОДОЛГҮЙ БАЙГАА. ГЭХДЭЭ ТЭД ЭХЭЛБЭЛ БИД … 2025/12/03
АРАВ ХОНОГИЙН АЖИЛ ХЭРГИЙН ВИЗИЙГ УРИГЧГҮЙГЭЭР ЦАХИМААР ИЛГЭЭХ БОЛОМЖ … 2025/12/08
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? 2025/12/06
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 2025/12/12
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 2025/12/07