Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ баасан гаригаас /2024.11.08/ эхлэн 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, оршин суугчдын хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ.
Бохир усны шугамын холболтыг хийж дуусмагц гүүрний хөдөлгөөнийг нээж, оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлэх гэнэ. Энэ хугацаанд баруун талын гүүрийг сөрөг урсгалаар ашиглах замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ гэж албаны хүн ярьжээ.
Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх гэж байгаа юм. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долдугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (1)