Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдсан “Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор” барилгад нүүлгэн шилжүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор иргэдэд төр захиргааны үйл ажиллагааг ойртуулах, ойлгомжтой байлгах зорилгоор нийтийн тээврийн автобусны “Яармагийн 1-р буудал” зогсоолын нэршлийг “Хангарьд цогцолбор” болгон 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн өөрчлөх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна