ШИНЭ ПАРЛАМЕНТАД АЛГА ТАШЪЯ

Admin
Өчигдөр

126 гишүүнтэй шинэ парламент таалагдаж байна шүү. Өмнө нь 76-уулаа сонгогчдодоо таалагдах гээд тойрог руугаа мөнгө чирэхийг хичээдэг, хайрцаглагдсан, намын удирдлагынхаа шийдвэрээс төдийлөн зөрдөггүй байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан томсгосон парламентын талаар сонгуулийн өдөр “Цоо шинэ 30 жил Монгол Улсын түүхэнд эхэлж байна. Төр иргэн хоёрын итгэл найдварын хамтын ажиллагааны шинэ хуудас урам зоригийн сэргэлт байгаасай. Парламент илүү ард түмний дуу хоолой байгаасай.” гэж хэлсэн.

Эрх баригчид өөрсдийн зүтгүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө л магтаж байна даа, сандал бөглөсөн 50 хүн л нэмэгдэнэ, юу өөрчлөгдөхөв дээ гэж олон хүн дотроо бодсон, зарим нь ил шүүмжилсэн.

Томсгосон парламент ажлаа эхлэхэд шинэхэн гишүүд нь ард түмэнд “гологдсон” тохиолдол ч бий. Жагсаалтын гишүүд гэдэгт дасаагүй учраас тэгж сорьж сонжих нь хүний зан биз. Нөгөө талаар инженер, эдийн засагч, эрдэмтэн гээд өндөр мэргэшсэн хүмүүс нь бидний харж дассан хуучин гишүүдээс арай өөр байгаад байгаа нь ч үнэн.

МАН-ын Г.Лувсанжамц нэг номерт жагссан учир ч юм уу хамгийн их анхааралд өртсөн. Би 1988 оны шороон луу жилтэй, хууль хүчний байгууллагад ажиллаж байгаа зарим найз тэтгэвэрт гарах жилээ тоолоод сууж байна, дотуур өмдөндөө ороод айдас хүйдэстэй л байна гэх мэт үгсийг нь таслан цацаад энэ хүнээ аваач ээ гэж баахан орилолдов доо, бид. Өнөөгийн залуус нэг ийм хоржоонтой байдлаар ярьдаг. Хэлсэн үгнийх нь гол агуулга нийгмийн даатгалын тогтолцоо чинь сайн сайхан ирээдүйн баталгаа биш дарамт болчихоод байна, ирээдүйд жишээ нь бидний тэтгэврийн ачааллыг биднээс хамаагүй цөөн дараагийн үе минь яаж даах вэ л байсан шүү дээ. Тэр дараахан нь дүрэм зөрчдөг, торгуулиа төлдөггүй, хаа сайгүй машинаа тавьдаг жолооч нарын даатгалыг нэмж тооцоод хариуцлагатай жолооч нарынхыг бууруулъя гэсэн. Гэтэл энэ нь ажил хэрэг болчихож. Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаас өнгөрсөн 7 хоногт хариуцлагатай, дүрмээ баримталдаг жолооч нарын төлөх даатгалын хураамж буурах, эсрэгээрээ дүрэм зөрчдөг, торгуулиа төлдөггүй жолооч нарынх өсөхөөр зохицуулж. Их том биш зүйл ч иргэдэд бас шударга ёсонд хэрэгтэй, болж л байна. Одоо тэр эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороонд асуулт тавьсан л явна лээ. Дулааны төлбөрийг нэмэхдээ барилгын м.кв-аар биш иргэдийн бодит хэрэглээгээр тооцох талаар юу хийхийг асуусан нь бас л зөв зарчим тогтоход хэрэгтэй.

Шинэ парламент 5 намын төлөөллөөс бүрдсэн нь өөр өөр өнгийг нэмж байна. Гурван нам хамтарч Засгийн газар байгуулснаар сөрөг хүчингүй, хяналтгүй болох нь гэж шүүмжилсэн. Гэтэл аль ч намын гишүүд нь хоорондоо үзэл бодлоороо нийлээд “сөрөг хүчин”-ий үүргийг дажгүй гүйцэтгэчих бололтой. Төсөв хэлэлцэх сүүлийн өдрүүдийн явц үүнийг тод илчиллээ. 

МҮХАҮТ-ыг буюу бизнес эрхлэгчдийг төлөөлж орж ирсэн. Д.Энхтүвшин гишүүн бүр ийм төсөл баталвал би парламентад суухгүй, гарлаа ч гэв. Ер нь энэ парламентын нэг тод өнгө нь Д.Энхтүвшин байх болов уу гэж харж байна. Бизнес эрхлэгчдийнхээ зовлонг сайн мэддэг, өмнөөс нь шийртэй дуугарч чадах, сандал суудалд хоргодоод байхгүй, үзэл бодолдоо бат зогсоод болохгүй бол гараад явчих гишүүн. Тэрбээр дөрвөн сарын өмнө улс төрийн намуудын амлаж байсан мөрийн хөтөлбөрийг эргэн сануулж, төсөвт оруулж ирсэн зардал түүнээс зөрж байгааг “илчлэв”. Төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан гэж тэр хэлэв. 

Ер нь хувийн хэвшлийнхэн маш хүнд ачааг нуруун дээрээ үүрдэг, ялархалгүйгээр ажлын байр бий болгож, цаг хугацааг үл анзааран зүтгэдэг, татвар төлбөр нь үнэхээр их. Тэгээд бас татвар төлөхөөс зайлсхийх нь эрүүгийн хэрэг болчихоод тэрүүгээр нь ял авах, мөнгө угаалаа гээд бүр хоригдох ч эрсдэлтэй. Гэтэл хувийн хэвшлийнхний хөлсөө урсган байж хөдөлмөрлөөд татварт хураалгасан мөнгөөр төрийн түшмэд ширээ сандал, эд хогшлоо шинэчлээд, хэрэгтэй хэрэггүй гадаад дотоод томилолтод яваад “тансаглаад” байдаг.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа ирэх оны төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум болсон нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгдсэн, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь мөн өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн байна. Хамгийн ноцтой нь энэний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан гэв. Мөн сургууль, эмнэлгийн барилга тусгагдаагүй хэрнээ яам тамгын газартаа их зардал тусгасан нь шударга бус гэж шүүмжилсэн юм.

Иргэдэд ил байгаа мэдээлэл гэх ч хүмүүс үүнийг олж хардаггүй. Мэдээллийг улам ил болгож байгаа, төсвийн зардлыг хэмнэхэд дэм болж байгаа, бүр цаашилбал иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхийг оролдож байгаа энэ гишүүд шиг л бусад нь ажилламаар байна.

Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн нарын гишүүд инфляцийг нэг оронтой тоонд барих, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийг тэлэх боломжийг бүрдүүлэх үүднээс төсвийн төслийг буцаан татан авч, өмнөх оны түвшнээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулан, дахин өргөн мэдүүлэх шаардлагыг хүргүүллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улс төрийн манлайлал үзүүлэн уг шаардлагыг хүлээж авна гэдэгт итгэж буйгаа тэд илэрхийлсэн. Ард түмэн үүнийг анхааран харж байна.

Урагшилна гэж байгаа бол ширээ сандал, тавилга хогшлын зардлаа нэг жилдээ тэвчээд бүтээн байгуулалт, мега төслөө л хий л дээ, Ерөнхий сайд аа. Зам харгуй, ирээдүйд Монгол Улсын хөгжилд хэрэгтэй өөр юу байдаг юм түүндээ л төсвөө зарцуул. Төрийн мөнгө уйлдаггүй ч төрийн түшмэд тансаг өрөө, тавилгатай байлаа гээд ажил нь сайжирсан юм харагдахгүй л байна, ард түмэнд.

Зориглож эхэлсэн Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсыг хөгжилд хүргэх зүйлдээ л бат зогс. Энэ мэт тэвчиж болох зүйлээ дараа нь эрэмбэл. Тэгвэл Засгийн газар ч, Ерөнхий сайд ч дэмжлэг хүлээнэ. Үгүй бол тэгээд манай ард түмэн дүн тавихдаа муугүй шүү дээ. Алсыг харъя, холыг зорьё. Улсын Ерөнхий сайд шиг ажиллая. Юутай ч өөрийнх нь зүтгэж байж олуулаа болгосон парламент тухайн үедээ шүүмжлэлд өртсөн ч,одоо бол иргэд олон нийтэд таалагдаж эхэллээ. Ерөнхий сайд ч залуу хүний хувьд өөрийн хүссэн олуулаа болсон парламентын шүүмжийг хүлээж авч, олны хүлээлт өндөртэй байгаа төслүүдээ зүтгүүлэхэд анхаарна гэдэгт итгэж байна.

Гэснээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард болсон Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулганы үеэр илтгэл танилцуулахдаа Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан. Ингэснээрээ төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно гэж мэдэгдсэн.

Засгийн газар анх удаа 500 төслийг 38-д боож оруулж ирсэн нь үнэн юм бол өөрчлөлт шинэчлэлтийн төлөө, хөгжиж дэвшихийн төлөө тэрийгээ л илүү анхаармаар байна. Төрийн байгууллага бүр төсөв арай их байвал хэдэн сандал ширээ компьютер нэмчих гээд байдаг ужгирсан, өнөө маргаашаа бодсон сэтгэлгээнээс салах цаг иржээ.

Шинэ парламентад алга ташъя. Сандал бөглөсөн 50 хүн л нэмэгдэх нь дээ гээд чамлангуй байсан бол одоо харин хэрүүл маргаантай, эсрэг тэсрэг үзэл бодолтой, ардчилал гээчийг жинхэнэ утгаар нь ойлгуулах шаггүй парламент бүрдчихэв үү гэж олзуурхан харж байна. Одоо Ерөнхий сайд төсвийн танаж болох зардлыг хасах эсэхийг л анхааралтай ажиглая даа. Парламентад алга ташихын ялдамд шүүмжийг хүлээж авч, улс оронд амин чухал хэрэгтэй төслүүдээ зүтгүүлж, хийгүй ажиллана гэж найдаж байна. Тэр үед бас Ерөнхий сайдад алга ташихад оройтохгүй. Таны л хүссэн парламент шүү дээ. Бидэнд ч таалагдаж эхэллээ. Зорьсноосоо няцахгүй, алдааг засаж, илүү том зорилгодоо хүрнэ гэж найдаад нийтээрээ хүлээж сууя даа.                       

                                                                                                              Г.БАРХАСБАДЬ




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 1 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23