Энэ оны нэгдүгээр сард Дүнжингаравын уулзварт хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн.
Өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар уг барилгыг буулгаж, дахин барихаар болсон байна. Холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барих юм. Тиймээс гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна