БНСУ-ын Хууль зүйн яамны цагаачлалын албанаас Өршөөлийн аяныг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зарлажээ.
Энэ хугацаанд сайн дураар нутаг буцсан тохиолдолд торгуулиас чөлөөлөх, хилээр ахин нэвтрэх хязгаарлалтыг түдгэлзүүлэх юм.
Сайн дураар нутаг буцах бол явах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ хийнэ. Мэдэгдэл хийхэд шаардагдах бичиг баримт нь гадаад паспорт, сайн дураар нутаг буцах мэдэгдлийн маягт байх аж.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны гадаад мэдээллийн төв, www.hikorea.go.kr вебсайт, БНСУ дахь манай улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс авч болох юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна