ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМАНД 12 ММ ЦАС 8 ЦАГ 30 МИНУТ ҮРГЭЛЖЛЭН ОРЖЭЭ


Сүүлийн 7 хоногийн буюу 2024 оны аравдугаар сарын 14-ний 8 цагаас аравдугаар сарын 21-ний 8 цаг хүртэлх цаг агаарын тоймыг танилцуулж байна. 

Цасны зузаан: Өнөөөглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн баруун, Завхан, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Говь-Алтайн зарим газар, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-20.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Бугант, Булганы Баян-Агтад 20.0 см, Завханы Цагаанчулуутд 19.0 см, Булганы Хангал, Баянхонгорын Баянбулагт 16.0 см, Хүрээмарал, Хэнтийн Дадалд 15.0 см, Норовлин, Архангайн Чулуут, Түвшрүүлэх, Баянхонгорын Гурванбулагт 14.0 см, бусад хэсгээр 0.0-13.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт нийт нутгаар 0.0-26.6 мм бороо, нойтон цас, цас байна. Үүнээс 7 хоногийн хур тунадасны нийлбэрээр хамгийн их нь Баян-Өлгийн Булганд 26.6 мм, Говь-Алтайн Бугатад 26.0 мм, Завханы Цагаанчулуут, Цагаанхайрханд 22.8-25.0 мм, Ховдын Алтай, Баянхонгорын Хүрээмарал, Гурванбулагт 21.3-25.0 мм, Архангайн Чулуутд 20.0 мм, бусад нутгаар 0.0-19.4 мм бороо, нойтон цас, цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +9...+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байв. Хугацааны сүүлээр ихэнх нутгаар 1-13 градусаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, 0…+5 градус дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны сүүлээр бүх нутгаар 1-15 градусаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -16…-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн хоносон байна. 

Cалхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-17 метр, зарим үед секундэд 25 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: 14, 16-нд 0.0 мм бороо, 20-21-нд 3.0-4.0 мм нойтон цас, цас орж цасан шуурга шуурсан байна. Бусад хугацаанд хур тунадас ороогүй байна.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17, 20-нд түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Агаарын температур: Шөнөдөө 10-р сарын 15, 18, 19-нд -9…-14 градус, бусад хугацаанд -2…-7 градус хүйтэн хоносон байна. Өдөртөө хугацааны дунд үеэр +6…+11 градус, бусад хугацаанд -2…+3 дулаан байв. 

2024 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тойм: 

Нойтон цас: Аравдугаар сарын 19-20-нд шилжих шөнө Архангай аймгийн нутгаар 0.3-7.0 мм, Баянхонгор аймгийн нутгаар 0.6-8.0 мм, 20-ны өдөр Архангай аймгийн нутгаар 1.0-9.0 мм, нутгийн зүүн өмнөд хэсгээр 6.0-9.0 мм, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.3-7.0 мм, Орхон аймагт 5.0 мм, Өвөрхангай аймгийн нутгаар 0.2-7.0 мм, нутгийн хойд хэсгээр 5.0-7.0 мм, Дорнод аймгийн нутгаар 0.5-9.0 мм нойтон цас, цас орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд, төв аймгийн нутгаар 0-12 мм, Лүн суманд 12 мм нойтон цас 8 цаг 30 минут, Хэнтий аймгийн нутгаар 2-11 мм, нутгийн хойд хэсгээр 10-11 мм нойтон цас, 8 цаг 10 минут үргэлжилж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. 

  




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 20 цагийн өмнө
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 10 ЦАГТ ЭХЭЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 2026/09/03
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 2026/09/03
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 2026/09/03
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТАЛААРХ МЭДЭ… 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 2026/09/03
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 2026/09/02
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … 2026/09/02
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… 2026/09/02
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02