ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД САЙН ДУРЫН БАЙХ, АВЛАГАГҮЙ БАЙХ ЗАРЧМУУДЫГ МӨРДЛӨГ БОЛГОЖЭЭ

Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийг баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн энэхүү хуулиар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах, тус салбарын зохион байгyулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийн статус, дэлхий нийтээр баримталж байгаа  "нэгдсэн тогтолцоо"-нд үе шаттайгаар шилжүүлэх асуудлыг тодорхой болгох, цусны донор, цус сэлбүүлэгчид тавигдах шаардлага, эрх, үүргийг тогтоох, цус авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ахалж, бүрэлдэхүүнд Б.Баярбаатар, Л.Энхнасан, Э.Болормаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, С.Эрдэнэбат нар ажиллажээ. Мөн Цус сэлбэлт, судлалын үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаач, мэтгэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх баг ажилласан байна. Хуулийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлын гишүүд болон Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагуудаас санал өгчээ.

Цусны донорын тухай хуульд Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн WHA63.12/2010 тогтоолын дагуу сайн дурын байх, авлагагүй байх зарчмуудыг мөрдлөг болгосон байна.

Хуулийг ердийн журмаар буюу хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл болох “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас дагаж мөрдөнө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 52 минутын өмнө
ЦУСНЫ ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬД САЙН ДУРЫН БАЙХ, АВЛАГАГҮЙ БАЙХ ЗАРЧМУУДЫГ … 2 цагийн өмнө
ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ, БАГИЙН БАГА СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ НАМРАА… 2 цагийн өмнө
ГОВЬ ЦӨЛИЙН НАЙДВАР 2 цагийн өмнө
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 9 цагийн өмнө
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 10 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 22-24 ХЭМ ДУЛААН 11 цагийн өмнө
МИАТ КОМПАНИ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ Өчигдөр
УЛААНБААТАРТ 27-29 ХЭМ ДУЛААН Өчигдөр
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцуу… 2026/07/06
ШИНЭ ОНЦГОЙ ТУУРВИЛ, ШИЛДЭГ ГАРАМГАЙ БҮТЭЭЛҮҮДЭД ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭЛ… 2026/07/06
МИАТ 70 ЖИЛ МАРКИЙН НЭЭЛТ БОЛЛОО 2026/07/06
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД ХАРЬЯА АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУДАД ТОДОРХ… 2026/07/06
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, СОРИЛТ, ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/07/06
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО, 25-27 ХЭМ ДУЛААН 2026/07/06
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/05
С.БЯМБАЦОГТ: НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/07/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 21-23 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/07/04
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 2026/07/03
С.БЯМБАЦОГТ: 435000 АХМАД НАСТАНД ИРЭХ ОНООС 100-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН … 2026/07/03
Их Уншсан
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ХҮЧ ЧАДАЛ БҮТЭЦ БОЛО… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ - ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААГАА ШҮҮН ТУ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙХНИЙ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ДАХИН НЭЭХ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД БҮТЭЭН ТУУРВИХ, БАЯ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНИЙГ БО… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АХИЦ ДЭВШЛИЙН ҮЕ 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ -МАТРЫНХНЫ ХУВЬД ХОЛБОО, ТҮНШЛЭЛИЙН ҮЕ 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ - ХУМХЫНХНЫ ХУВЬД ДАДЛААС АМЖИЛТАД ХҮР… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЯЛАЛТЫН АЛХАМ ХИ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫХНЫ ХУВЬД ИЛҮҮДЭЛ ШУУГИАНЫГ ОРХ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТ ӨӨД ТЭМҮҮ… 2026/07/02
2026 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫНХНЫ ХУВЬД ДАЛД ТОГЛОГЧООС ИЛ МА… 2026/07/02
С.БЯМБАЦОГТ: 435000 АХМАД НАСТАНД ИРЭХ ОНООС 100-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН … 2026/07/03
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 2026/07/03
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ЭРҮҮГИЙН ШҮҮГЧИДТЭЙ ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ХЭРГИЙН … 2026/06/29