Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэлийн төлөөлөгч, ахлах комиссар, анхны ажилтнуудын нэг Төмөрийн Мөнхтунгалаг “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор энгэрээ мялаав.
Төмөрийн Мөнхтунгалаг нь өдөр тутмын сониноос ажлын гараагаа эхэлж, гуч гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.
Авлигатай тэмцэх газрын анхны дарга Б.Дангаасүрэн түүнд шинээр үүд хаалгаа нээж байсан тус газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах санал тавьснаар Авлигатай тэмцэх газарт ажилд орж, өдгөө 20 дахь жилдээ олон нийтийг мэдээ мэдээллээр хангах, авлигатай тэмцэх, соён гэгээрүүлэх ажлыг үр бүтээлтэй хийж ирсэн билээ. Т.Мөнхтунгалаг нь Авлигатай тэмцэх газарт ажиллах 20 жилийн хугацаанд 19 дэх номоо саяхан хэвлүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна