Орон сууцны үнийн индекс 2026 оны хоёрдугаар сард 1.38 болж, өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар өсөж, өмнөх сараас 1.1 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөж, өмнөх сараас 2.8 хувиар буурсан бол хуучин орон сууцных өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өсөж, өмнөх сараас 0.4 хувиар буурсан байна.
Сонирхолтой нь шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ 2026 оны 2 дугаар сард өмнөх сараас буусан нь сүүлийн үед үзэгдээгүй үзүүлэлт юм.
2026 оны 2 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.76 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.25 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 11.4 хувь (637.1 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувь (60.5 мянган төгрөг)-аар буурсан байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.22 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувь (690.7 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 2.0 хувь (108.0 мянган төгрөг)-аар буурчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна