ТӨВ АЙМГИЙН ШҮҮХИЙН ТҮР СААТУУЛАХ ӨРӨӨ НЬ СТАНДАРТ бус, ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ТУСАД НЬ БАЙЛГАХ БОЛОМЖГҮЙ


Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нар 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Тамгын газрын үйл ажиллагаа, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй биечлэн танилцжээ. 

Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс шүүхийнхээ талаар танилцуулга хийсэн байна. 


Тус шүүхийн байранд Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, тамгын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шүүх хуралдааны гурван танхимтай. 50 жилийн насжилттай энэхүү байранд 60 орчим ажилтан албан хаагч ажилладаг. Өрөө тасалгааны хувьд хүрэлцээгүйн улмаас нэг өрөөнд 6-10 албан хаагч ажиллаж байна. Стандарт бус, цонхгүй, агааржуулалтгүй зоорийн хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгүүд ажилладгаас гадна иргэдийг мөн хүлээн авдаг гэв.


Мөн нээлттэй шүүхийн хэсэгт мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгч, шүүгчийн туслахууд гээд 10 албан хаагч ажилладаг бөгөөд зөрчлийн хэрэг хүлээж авах, иргэд хэргийн материалтай танилцахаас эхлээд багагүй хүндрэл учирдаг аж.

Шүүхийн түр саатуулах өрөө нь мөн стандарт бус, агааржуулалтгүйгээс гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тусад нь саатуулах боломжгүй бөгөөд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагчид байрлах өрөөгүйн улмаас түр саатуулагдаж байгаа яллагдагч, шүүгдэгчтэйгээ цуг байрладгийг мөн дурдлаа.


Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Хүний эрхийн асуудал бол Үндсэн хуулийн суурь асуудал юм. Иргэн хүн хэзээ нэг өдөр хууль шүүхийн өмнө тулж ирээд ойлгодог зүйл биш. Аливаа хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд байх эрхтэй. Шударга ёсны гол хэмжүүрийг тогтоож буй шүүх байгууллага хуулийн хүрээнд хүний эрхийг хангах ёстой. Төв аймгийн шүүх байрны бодит нөхцөл байдал хүнд байна. Өрөө, тасалгааны хүртээмжгүй байдлаас шалтгаалаад шүүх хурлууд давхацдаг, дараагийн шүүх хурлаа явуулахын тулд эхний шүүх хурлаа яаравчлуулах зэргээс шалтгаалаад хэрэг маргааныг хянан хэлэлцэхэд хүний эрхийн зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талд энд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл ажлын бүтээмж, тэдний эрүүл мэндийн хувьд ч хор, хохирол учруулж мэднэ. Энэ асуудлыг анхаарах нь зүйтэй” гэв.


Эх сурвалжуудын хэлснээр 2025 онд эрүү, иргэн, зөрчлийн 5091 шүүх хуралдааныг товлон зарласан ч хуульд заасан үндэслэлээр хуралдаан хойшлох, танхимын хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хурал цагтаа эхлэхгүй байх зэрэг асуудлууд багагүй гардаг. Үүнээс шалтгаалан иргэдийн шүүхэд итгэх үнэлэмж буурч, хэргийн оролцогчдоос гомдол, санал ихээр ирдэг, иргэдэд хүндрэл чирэгдэл учирдаг аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 9 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 12 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 13 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13