УИХ-ЫН ГИШҮҮН Б.ХЭРЛЭНГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГААР СОНГОЛОО


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус дэд хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч дурдаад, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ес зүйн дэд хорооны даргаар сонгох тухай УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг  танилцуулсан байна.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн 1989 онд ОХУ-ын Иркутск УБДС-д Сурган сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж, 1997 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын менежер, магистр, 2003 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Төрийн удирдлагын магистр, 2013 онд ХБНГУ-ын Потсдамын их сургуульд Улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1989-1995 онд Хотын боловсролын газар мэргэжилтэн, арга зүйч, 1997-2007 онд Удирдлагын академид ахлах багш, 2007-2008 онд Удирдлагын академийн Зөвөлгөө өгөх төвийн эрхлэгч, 2013 оноос Удирдлагын академид дэд профессороор ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Түүний парламентад ажилласан байдал, боловсрол, мэдлэг туршлагыг нь харгалзан Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохоор санал гаргасан байна. Байнгын хорооны гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 9 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 12 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 13 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13