Ус, мод, хоол хүнс, цаас, цахилгаан, шатахуун түлш, хувцас, хэрэглэл гээд хүний амьдралын бүхий л хэрэглээнд зориулагддаг зүйлс байгаль орчинд ямар нэг сөрөг ул мөр үлдээж байдаг. Үүнийг олон улсад ЭКОЛОГИЙН УЛ МӨР гэж тодорхойлдог. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас гаргадаг “Амьд ертөнцийн тайлан”-гаас харъя. Энд дурдсанаар, дэлхийн хэмжээнд 12.7 тэрбум га биологийн хувьд үржил шимтэй газар, далай тэнгис байдаг. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний ул мөр хэдийнээ бараг 18.0 тэрбум га-д хүрчээ. Дэлхий даацаа дийлэхгүй болсны нэг баримт энэ юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна