СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.15-12.21/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-2025.12.21/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЦӨЛЖИЛТ, ШОРООН ШУУРГАНЫ АЖЛЫН ХЭСГИЙН 18 ДУГААР УУЛЗАЛТ COP17-ЫН ҮЕЭР БОЛНО

Байгаль орчин, уур амьсгалын өөрчөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Япон Улсын Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчны менежментийн газрын Олон улсын хамтын ажиллагааны албаны дэд дарга Юми Ясуда, Ази дахь Агаарын бохирдлын судалгааны төвийн (ACAP)  захирал Кэнъичи Сато нарыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар манай улсад болох СOP17 бага хурлын үеэр Зүүн Хойд Азийн Цөлжилт, шороон шуурганы ажлын хэсгийн 18 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах асуудлыг ярилцсан байна.

СОЁЛ, АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР, ЗОЧИД БУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛОВ

 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал 12 дугаар сарын 17-ны өдөр болж, дэд хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж, нийт 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар тогтлоо. 

Хурлаар COP17 үзэл баримтлал, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөр, хурал зохион байгуулах талбайн бүсчлэл “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, дэд бүтцийн ажлын явц, зочид буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, аялал жуулчлалын хөтөлбөр, соёл урлагийн арга хэмжээг хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар болжээ.  

Бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө, VisitUlaanbaatar.mn платформоор дамжуулан аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах, ЭКО аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, олон улсын сурталчилгааг эрчимжүүлэх талаар санал солилцож, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг тодорхой болгосон байна.   

ДЭД САЙД Б.МӨНХТАМИР БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын (COP17) зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг хариуцахаар болсон.

Дэд сайд Б.Мөнхтамир COP17 зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын төлөөллийг хүлээн авч уулзан  COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон салбарын ажлын талаар ярилцсан юм.  

Тэрбээр СОР-17 олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн бүтээн босголт зэрэг ажлуудыг эрчимжүүлж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллах салбар хоорондын уялдааг сайжруулах зэрэг асуудлуудаар холбогдох албаныхантай санал солилцсон. Мөн Үндэсний хорооны ажлын албаны 2025 оны төсвийн санхүүжилттэй холбоотойгоор үүсэж буй нөхцөл байдалтай танилцаж, энэ асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Б.Мөнхтамир Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ажлын албаны өргөтгөсөн уулзалтыг тогтмолжуулах, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг тодорхой эзэнжүүлж, хэрэгжилтийг цаг хугацаатай, нарийвчилсан төлөвлөлтийн дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 9 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… Өчигдөр
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА Өчигдөр
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… Өчигдөр
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА Өчигдөр
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГ… Өчигдөр
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР… Өчигдөр
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 2026/08/04
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 2026/08/04
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 2026/08/03
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
Н.БАЯРСАЙХАН: ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХ ТҮЛХҮҮР НЬ ТЕХНОЛОГИ БУС, ОРОН НУТГИЙ… 2026/07/23
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/23