СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.11.17-11.23/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2025.11.17-2025.11.23/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.   

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШХАБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СOP17-Д ОРОЛЦОХЫГ УРИЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэх үеэрээ Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байна гэсэн юм.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой COP17 бага хуралд ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьсан.

COP17-Д ДЭВШҮҮЛЭХ САНААЧИЛГАА ОЛОН УЛСАД ТАНИЛЦУУЛАВ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар Бразил улсын Белем хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хуралд (COP30) оролцсон. Тэрбээр ирэх онд манай улсад болох СOP17 хурлын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх санаачилгыг танилцуулсан юм.   

Үүнд:

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • Ус-газрын нэгдсэн менежмент
  • Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц

Эдгээр санаачилгууд нь газар-уур амьсгал-биологийн олон янз байдлын уялдааг бэхжүүлж, нэгдсэн ландшафтын нөхөн сэргээлтийн шийдлийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх зорилготой гэдгийг онцолсон байна.

Монгол Улсын манлайллын дор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей нь 2026 оныг “Бэлчээр ба малчдын олон улсын жил” болгон зарлах тогтоолыг баталсан. Манай улc COP17 бага хурлын даргалагч орноор ажиллах бэлтгэлээ хангаж байна. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцийн Талуудын 17-р Бага хурал нь 2026 онд анхны зохиогдох Риогийн Конвенцийн  бага хурал юм. Иймд Белемээс Улаанбаатар руу шууд буухиа шилжиж байгааг мөн тэмдэглэжээ.

Манай улс "Риад болон Калигийн COP16-аас COP30", "COP30-аас Цөлжилтийн болон Биологийн олон янз байдлын COP17"-д хүрэх Action agenda буюу санаачилгуудыг уялдуулах 5 улсын хамтарсан мэдэгдэлд нэгдсэн. РИО-гийн гурван конвенцын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Колумб, Саудын Арабын Хаант Улс, Бразил, Армени, Монгол Улсуудын санаачилсан Риогийн 3 конвенцын Талуудын бага хурлыг даргалагч улсуудын хамтарсан мэдэгдлийг баталж, өндөр түвшний  дугуй ширээний уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

COP17-Д ТҮНШЛЭЛ, ДЭМЖЛЭГ ТАТАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН УУЛЗАЛТУУД

COP30-ын үеэр Б.Батбаатар сайд COP17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад шаардлагатай түншлэл, дэмжлэгийг татах чиглэлд анхааран ажилласан.

Тэр хэн хэнтэй уулзсаныг товчхон дурдъя.  

  • Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын (UNFCCC) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Симон Стиэллтэй уулзалт хийж, манай улсын уур амьсгалын бодлого, шинэ зорилтууд болон хамтын ажиллагааны талаар санал солилцсон.
  • Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд хатагтай Фатма Варанктай уулзалт хийж, COP17 бага хурлын бэлтгэл ажил, хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлжээ. Дэд бүтэц, техникийн зохион байгуулалт, хүний нөөцийн сургалт болон логистикийн чиглэлээр Монгол Улсад бүрэн дэмжлэг үзүүлэх талаар Дэд сайд Фатма Варанк дурдсан. Талууд техникийн түвшний багуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, COP17-ын бэлтгэл ажлын талаар шуурхай мэдээлэл солилцож ажиллахаар тохиролцов.
  • Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. COP17 бага хурлын бэлтгэлийн хүрээнд Узбекистан улсын оролцоог дэмжиж, цөлжилт, шар шороон шуурганы чиглэлээр Төв Азийн бүсийн ажлын хэсгийг байгуулж, хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар болсон байна.
  • Өнгөрсөн 2024 онд COP16-г амжилттай зохион байгуулсан Саудын Араб улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд  Осаматай уулзаж, COP17-ын зохион байгуулалт, санхүүжилтийн талаар санал солилцсон. Талууд COP16-оос эхэлсэн уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол гэсэн гурван чиглэлийн уялдаа холбоог COP17 дээр үргэлжлүүлэх, мөн Монгол Улсын санаачилгыг олон улсын түвшинд тогтвортой дэмжихээр тохиролцжээ.
  • Япон улсын павилонд  "Хамтарсан Кредит Олгох Механизмын улсуудын 11 дүгээр уулзалт"-д оролцох үеэрээ COP17-ын бэлтгэлд Япон Улстай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч хатагтай Рейчэл Киттэй уулзаж уур амьсгалын өөрчлөлт, СОР17-ийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцжээ. ИБУИНВУ COP17 бага хурлын хүрээнд гарах бүхий л санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, тэр дундаа олон нийтийг мэдээллээр хангах, медиа хүртээмжийн талаар хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтсон байна. 
  • Канад Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Стратегийн бодлого, гадаад харилцаа хариуцсан дэд сайд ноён Майкл Бонсертой уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ.  COP17 бага хурлын хүрээнд Канад Улсын иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэд, нөхөрлөлүүдийг олноор урьж оролцуулах, Канад улсын манлайллаас суралцахаас гадна бусад хамтын ажиллагаа, дэмжлэгийн асуудлыг саналыг цаашид нарийвчлан хэлэлцэхээр тохиролцсон байна.

COP17-ЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ХАМТАРСАН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ АСУУДЛЫГ ЯРИЛЦЖЭЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр  НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үндэсний хэмжээний бэлтгэлийг хангах хамтарсан төлөвлөгөө батлан ажиллах зэрэг асуудлыг онцлон ярилцсан байна.   

Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр мөн Монгол Улсыг хавсран суугаа Бүгд Найрамдах Финланд Улсын Элчин сайд Микко Киннуненыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзсан.

Уулзалтын үеэр ойн тогтвортой менежмент, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, цэвэр технологи, төр ба хувийн хэвшлийн түншлэл, ойн салбарын боловсон хүчин, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хамтарсан лаборатори байгуулах байгаль орчны салбарын засаглалыг сайжруулах, Финландын ил тод байдал, авлигаас ангид сайн засаглалын туршлага судлах хүрээнд хамтран ажиллахаар санал солилцсон байна.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 10 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 11 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 12 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 12 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 13 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 15 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 18 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 20 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11