COP17 БА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА


Дэлхийн 197 орныг гишүүнчлэлдээ нэгтгэсэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэхүү бага хурлыг Монгол Улсад хийх шийдвэрийг 2022 онд гаргаснаас хойш манай улс тодорхой хэмжээнд бэлтгэл ажил хийсээр иржээ. СOP17-д 197 орны 10 мянга гаруй төлөөлөгч оролцоно гэж тооцож, бүхий л түвшинд гадаад хамтын ажиллагаанд өндөр анхаарал тавьж байгаа юм.

СOP17 болоход 270 хүрэхгүй хоног үлдээд байгаа бөгөөд сүүлийн үед олон улсын хамтын ажиллагааны чиглэлд хийсэн зарим онцлог зүйлийг багцлан хүргэе.

ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШХАБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ СOP17-Д ОРОЛЦОХЫГ УРИЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлэх үеэрээ Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байна гэжээ.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой COP17 бага хуралд ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьсан байна.

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БАГ МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАВ

СOР-ын бага хурлууд НҮБ-ын стандартын дагуу хийгддэг. Тийм ч учраас СOP17 бага хуралд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар зонхилох үүрэг гүйцэтгэж буй. Тус газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад 2025 оны аравдугаар сарын сүүлээр 5 хоног ажилласан.

Багийн ахлагч Ражеб Булхаруф Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон бусад албаны хүмүүстэй уулзах үеэрээ СОР17 бага хурлын бэлтгэл хангах үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Мөн цаашид төлөвлөгөөний дагуу, товлосон хугацаанд бүх бэлтгэл ажлыг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэсэн.

Конвенцын газраас COP17 хурлын зохион байгуулалт, харилцаа холбоо, бодлого төлөвлөлт, үйлчилгээ зэрэг бүхий л чиглэлд дэмжлэг үзүүлж, удирдлага болоод мэргэжилтнүүдийн түвшинд харилцан уялдаатай ажиллах юм.  

Мөн COP17-ын бэлтгэл ажлын хүрээнд тус хурлын барилга байгууламжийн төслийн талбайд зочлон, төлөвлөлт, дэд бүтцийн угсралтын ажлын явц, мэдээллүүдтэй танилцсан. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад түр болон суурин байгууламжийн ажлыг ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулаад байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан нартай уулзсан юм.

Б.БАТБААТАР САЙД САНХҮҮЖИЛТ ТАТАХ, ТҮНШЛЭЛ ТОГТООХ ЗОРИЛГОТОЙ АЙЛЧЛАЛ, УУЛЗАЛТУУД ХИЙСЭЭР... 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар СOP 17 Зохион байгуулах Үндэсний хорооны даргаар ажиллаж буй. Сүүлийн үед түүнийг СOP17-ын асуудлаар гадаад улсаар их явж байна гэсэн агуулга бүхий шүүмжлэлүүд ч гарсан. Дэлхийн өндөр түвшний төлөөлөгчид эх орондоо авчирч, цөлжилт, газрын доройтол, тэдгээртэй хэрхэн тэмцэх талаар санал санаачилгаа танилцуулж, санхүүжилт татах гэж байгаа хүний хувьд ингэж явахаас ч өөр аргагүй. Энэ айлчлал, уулзалтуудын үр дүнг СOP-ын дараа л дүгнэх нь илүү бодитой байх. Гэхдээ тэр сүүлийн үед юу амжуулав?

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болсон Дэлхийн байгаль хамгааллын чуулганд 2025 оны аравдугаар сарын 9-15-ны өдрүүдэд оролцох үеэрээ COP17  бага хуралд дэвшүүлэхээр төлөвлөсөн санаачилгуудаа танилцуулсан нь олон улсын байгаль хамгаалахын салбараас өндөр үнэлгээ авсан юм.

Мөн чуулганы үеэр Монгол Улсыг сурталчлах танхимыг ажиллуулж, COP17 хурал зохион байгуулах талаар мэдээлэл, сурталчилгааны ажлыг амжилттай хийжээ. Тус танхимд олон орны зочид төлөөлөгчид ирж сонирхсон асуудлаараа санал солилцсон аж.

Түүнчлэн АНЭУ, Швейцарь, Оманы Султант Улс, Катар, Ботсвана зэрэг улсын Байгаль орчны асуудал хариуцсан сайд, дэд сайд нартай уулзалт хийсэн бөгөөд эдгээр улс COP17-ын ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар болсон байна. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкын холбогдох дарга нар, Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай конвенцын Гүйцэтгэх захиралтай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Мөн Монгол Улс Олон улсын байгаль хамгаалах холбоотой COP17-ын хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.

Б.Батбаатар сайд мөн АНУ-ын Вашингтон хотноо болсон Олон улсын байгаль хамгаалах бүлгийн түншлэл, хөрөнгө оруулалтын чуулганд оролцох үеэрээ COP 17 бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгчээ. Монгол Улсын зүгээс ус–ой–газар гэсэн гурвалсан уялдаатай, үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулсан байна.

Мөн чуулганы үеэр  сайд Б.Батбаатар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Жүрген Фёгелетэй уулзсан бол Даян дэлхийн байгаль орчны сангийн (GEF) Гүйцэтгэх захирал Карлос Родригостой хоёр дахь удаагийн уулзалтаа хийсэн юм.  Эдгээр уулзалтуудын үр дүнд  Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сангаар дамжуулан санхүүжилт, хөрөнгө оруулалт татах ажилд тодорхой ахиц гарч, нааштайгаар шийдэгдэж байгаа гэнэ.  

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өдгөө Бразилын Белемд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-д оролцож байна. Тэрбээр Монгол Улс 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулах үүрэг, амлалтыг танилцуулжээ.

Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын үеэр (COP17) дараах гурван санаачилгыг дэвшүүлэхээ мэдэгдсэн байна.

Эдгээр нь :

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • Ус-газрын нэгдсэн менежмент
  •  Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц юм.

Мөн энэ үеэр COP17-г амжилттай зохион байгуулахад шаардлагатай түншлэл, дэмжлэгийг татах чиглэлд анхааран ажиллаж, тодорхой уулзалтууд хийж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 10 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 11 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 12 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 12 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 13 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 15 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 18 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 20 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11