Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурлын (COP30) хүрээнд “Хэлэлцүүлгээс үйл ажиллагаанд: COP30-ыг эргэлтийн цэг болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг өчигдөр /2025.11.17/ Германы павильонд зохион байгуулагджээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол зэрэг хүрээлэн буй орчны уялдаа сорилтыг салангид бус, нэгдсэн бодлого, уялдаатай үйл ажиллагаа-аар шийдвэрлэх чиглэлээ танилцуулсан байна.

Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын үеэр (COP17) дараах гурван санаачилгыг дэвшүүлэхээ мэдэгджээ.
Үүнд:
Эдгээр санаачилгууд нь газар-уур амьсгал-биологийн олон янз байдлын уялдааг бэхжүүлж, нэгдсэн ландшафтын нөхөн сэргээлтийн шийдлийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх зорилготой гэдгийг Б.Батбаатар сайд онцолсон байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна