СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.11.10-11.16/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2025.11.11-2025.11.16/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.     

Б.БАТБААТАР САЙД ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫХАНТАЙ УУЛЗЛАА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзжээ.

Уулзалтын үеэр COP17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх бүрэлдэхүүнээ танилцуулж, өнгөрсөн зургаадугаар сараас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2025 оны 11, 12 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан байна.

Үндэсний хорооны дарга Б.Батбаатар “Ажлын албаны даргын танилцуулсан ажлууд эхлэх, хэрэгжих, дуусах хугацааг тодорхой байх хэрэгтэй. Яамны зүгээс тусгайлан ажлын хэсэг гаргаж хяналт тавьж ажиллана. Гаднаас хөндлөнгийн аудит ч авах хувилбар ч байж болно. Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй.” гэдгийг онцолжээ.  

ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ХАМТРАХАА МЭДЭГДЭВ

COP17 бага хурлыг угтан “Эрүүл газрын төлөө Монголын бизнесийн төлөө” хэлэлцүүлэг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нээж, дэлхий нийтэд газрын доройтлын нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцолж, Монгол Улс COP17-г зохион байгуулахдаа олон улсын зочид, төлөөлөгчдийг хүлээн авахын зэрэгцээ манлайлагч, урам зориг өгөгч улс байхыг зорьж буйгаа тэмдэглэжээ.

Хэлэлцүүлгийн төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын түншлэгчид оролцож, газрын доройтлыг бууруулах, тогтвортой бизнесийн шийдэл болон ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр санал бодлоо хуваалцсан байна.

Арга хэмжээний хүрээнд Монголын Бизнесийн Зөвлөл болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба  “Хамтран ажиллах тухай санамж бичиг” байгуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ шат эхлүүлжээ.

СЭТГҮҮЛЧДИЙГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ ХОЁР ДАХЬ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

COP 17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба “Конрад-Аденауэр сан”-тай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ын хоёр дахь шатны сургалтыг арваннэгдүгээр сарын 13-14-ий өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад телевиз, радио, сонин, сайтын 40 гаруй  сэтгүүлч хамрагдаж,  COP17-г Монгол Улсад зохион байгуулах болсон шалтгаан, ач холбогдол болон бэлтгэл ажлын хүрээнд олон улсад танилцуулах санал санаачилга, хөтөлбөрийн агуулга, үзэл баримтлалын талаар мэдээлэл сонссон юм.

Сэтгүүлчид багт хуваагдан COP17-гийн хүрээний асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, баг бүрийн ажиллагааны дутагдалтай болон давуу талыг тодорхойлж, сайжруулалт хийх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг төр засаг, шийдвэр гаргагчид болон иргэд, олон нийтэд хүргэх хамгийн оновчтой аргыг тодорхойлох зэргээр олж авсан мэдлэгээ баталгаажуулах байдлаар сургалт явагдав. Байгаль орчны чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх дараагийн сургалт ирэх онд үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 10 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 11 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 12 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 12 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 13 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 15 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 18 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 20 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 20 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11