САЛБАР ХООРОНД ҮҮССЭН ЦАЛИН, ХӨЛСНИЙ ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАХ ҮҮДНЭЭС ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛНА


Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.12/ хуралдаан 14 цаг 28 минутад  гишүүдийн  ирц 51.9 хувьд хүрснээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаан Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцүүлгээс олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.-т заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой хоёр саналаар санал хураалт явууллаа.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Дараа нь Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын  2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн нэгдсэн чуулганаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 2025 оны 22, 23 дугаар тогтоолуудаар байгуулагдсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонх дэмжсэн саналыг хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусган төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.


Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 5 дахь заалтыг өөрчлөн найруулж, Тавантолгойн бүлэг ордтой холбоотойгоор байгуулсан, хэрэгжүүлсэн төрийн нууцад авсан гэрээ, хэлцлийг хууль тогтоомжийн дагуу төрийн нууцаас гаргах арга хэмжээг авч, Улсын Их Хуралд тайлагнах саналыг гаргаж буйг онцлон тэмдэглэсэн.

Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дэх заалтын 5 дахь дэд заалтын “хэлцэл, тэдгээрийг байгуулахад зөвшөөрсөн, дэмжсэн төрийн нууцад авсан холбогдох бүх шийдвэрийг” гэснийг “хэлцлийг” гэж өөрчлөх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан зарим зохицуулалтын хэрэгжилтийг хангах үүднээс уг тогтоолын төслийг боловсруулсан гэлээ. 

Тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрөл, үүрэг чиглэл өгөх асуудлыг тусгасан байна. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хуулийн 28.1дүгээр зүйлийн 28.1.1 дэх хэсгийг үндэслэн нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн дотоод үнэт цаас гаргах асуудлыг холбогдох хууль, бодлогын баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажилтнуудын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчдыг үндсэн цалинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа төсвийн байгууллагын үндсэн цалинг хуульд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх чиглэлийг төсөлд тусгажээ.


Мөн төрийн албаны тогтолцоог шинэчлэн сайжруулж хүний нөөцийн бодит үнэлэмж, бүтээмжийг нэмэгдүүлэх, салбар хооронд үүссэн цалин, хөлсний тэгш бус байдлыг арилгах үүднээс төрийн албаны ангилал, зэрэглэлийг шинэчлэн, түүнтэй уялдуулан төрийн албан хаагчийн цалин, хөлс, нэмэгдлийн асуудлыг оновчтой тогтоох эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх хөрөнгийг үр ашигтай ашиглах, төслүүдийн хэрэгжилтийн сахилга, хяналтыг сайжруулах үүднээс төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн боловч дуусаагүй зогссон барилга байгууламж төслүүдэд дүн шинжилгээ хийх холбогдох арга хэмжээг авахыг чиглэл болгохоор тусгажээ. Түүнчлэн хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг дэмжих, боловсролын орчныг сайжруулж, сургалтын чанар, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн нийт сурагчдад “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг судлан, холбогдох эрх зүйн орчныг сайжруулж 2027 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авах саналыг төсөлд тусгасан байлаа. 

Ингээд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 9 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 12 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 13 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13