ШИНЭ ДАЙЧИД ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29-НД БОЛНО


Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол 11 дүгээр сарын 29-ний өдөр улс орон даяар зохион байгуулагдана.

Хугацаат цэргийн алба хаагчид одоогоор цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ. 

Мөн аймаг, нийслэлийн дүүргийн МСҮТ-ийн дэмжлэгтэйгээр нийгэмд хэрэгцээтэй мэргэжлийг давхар эзэмшиж, англи хэл, жолооны сургалт дамжаанд хамрагдах юм.

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цэргийн тангараг өргөх энэ өдөр хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг мөн хангаж байна. Өдөрлөгөөр хүндэт зочид хугацаат цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэлийн явц, ар тал хангалт, орчин нөхцөл, хоол хүнсний чанар, хүртээмжтэй танилцах бүрэн боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЁКОЗҮНА ХООШЁОРЮҮГИЙН ДЭВЖЭЭНД БЕКХЭМИЙН ХҮҮ НАЙЗ БҮСГҮЙНХЭЭ ХАМТ ЗОЧЛ… 6 минутын өмнө
Р.ЧОЙНОМЫН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ 23 минутын өмнө
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ, ХЯНАЛТТАЙ БОЛГОНО 34 минутын өмнө
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ХҮНД ДААЦЫН АВТОЗАМЫГ ЕСДҮГЭЭР САРД… 42 минутын өмнө
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 47 минутын өмнө
АРДЫН ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИНД ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ ОЛГОНО 59 минутын өмнө
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 4 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 5 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 7 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 8 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 8 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 9 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 20 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС Өчигдөр
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр