УИХ-ЫН ГИШҮҮНИЙ 12 САРЫН ТЭТГЭМЖИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АСУУДЛЫГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.11.04) Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран хуралдаж, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалтыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ. Иргэн Ц.Батболд энэ асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр petition.parliament.mn цахим системээр гаргасныг 30 хоногийн хугацаанд 100467 иргэн дэмжжээ. Тэрбээр өргөдөлдөө дээрх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг зөрчиж давуу байдал олгосон гэснийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг танилцуулав.

Нийтийн өргөдөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, А.Ариунзаяа, О.Алтангэрэл, С.Зулпхар, О.Саранчулуун нар уг өргөдлийг гаргасан иргэн Ц.Батболдоос асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрх нь дуусгавар болсон хэчнээн гишүүд дээрх тэтгэмжийг авч байсан, түүний үүрэг, зорилго юу болох, энэ талаарх гадаадын улс, орнуудын жишиг, туршлага ямар байдаг, ер нь Улсын Их Хурлын гишүүний эрх ямба цаашид ямар байх, иргэд, сонгогчдоос доогуур буюу дутуу нөхцөлтэй байх ёстой эсэх зэрэг асуултуудыг тавьж байлаа. Өргөдөл гаргасан иргэн Ц.Батболд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосноор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх тодорхой хугацаа гэдгийг онцолж, бүрэн эрх нь дуусгавар болсон үед Улсын Их Хурлын гишүүн биш иргэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмжийг авах нь зүйтэй гэсэн юм. Тэрбээр ардчилсан тогтолцоотой улс орнуудад парламентын гишүүнд бүрэн эрх нь дууссаны дараа тусгай тэтгэмж олгох зохицуулалт байхгүй гээд БНСУ-ын жишээгээр тайлбарлав.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг эрхэлж буй ажил, албан тушаалаар нь ялгаварлаж болохгүй гэж заасныг төр өөрөө үлгэрлэх ёстой гээд төрийн нууцтай харилцаж ажиллаж байсны хувьд бүрэн эрхээ дуусгавар болсны дараа Улсын Их Хурлын гишүүн гадаад улсын иргэн болох, гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллахыг хуулиар хориглох ёстой гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир ажил үүрэг эрхэлж буй албан тушаалтан үүнийхээ төлөө иргэдээс илүү боломж эдлээд байгааг олон нийт шүүмжилж буй учир зөвхөн ажилгүйдлийн тэтгэмжээр зогсохгүй бусад давуу байдлуудыг Улсын Их Хурал өөрөө олж харж, засаж залруулах ёстой гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа ардчилсан нийгэмд хүн бүр тэгш эрхтэй байх ёстой гэсэн бол энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар мөн дурдаж, иргэд өргөдөл гарган, хуульд өөрчлөлт оруулах хэмжээнд бодлого хэлэлцэж байгаа нь онцгой үйл явдал гэдгийг тэмдэглэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын гишүүд давуу эрх эдэлж болохгүйтэйгээ адил дутуу байдалтай байж болохгүй гэдгийг сануулж, 126 гишүүнтэй одоогийн парламентыг харлуулахын тулд 1990 оноос мөрдсөөр ирсэн зохицуулалтыг гаргаж ирж байгааг шүүмжлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг анх хууль баталж байх үеийн шилжилтийн нөхцөл байдал буюу Улсын Их Хурлын гишүүнээс бууж, дараагийн ажил албанд шилжих үйл явц хүнд хэцүү байсан байж болох ч одоо энэ зохицуулалт онцын шаардлагагүй гэж үзэж байгаагаа өгүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, С.Цэнгүүн нар Улсын Их Хуралд заавал мөнгөтэй хүмүүс өрсөлддөг биш, мөнгөгүй хүн ч бас үйл хэрэг, үзэл бодлоороо өрсөлддөг, сонгогддог байх учиртай гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Саранчулуун нар өргөдлийг дэмжиж байгаагаа хэлж, асуудлыг судалгаа тооцоотой шийдвэрлэх нь зүйтэй гээд, энэ мэт өөр олон асуудлыг иргэд, олон нийт гаргаж ирж, санаачлан батлуулаасай гэж хүсэж байгаагаа дурдав. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг иргэдээс санаачилж, дэмжсэн уг асуудлаар Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг танилцуулахад ийм тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулалгүй, шууд өргөдлийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн зарчмын саналыг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн гаргасан юм.

Улсын Их Хурлын гишүүний ажиллах нөхцөлийг хангах нь төрийн үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн тайлбарлаж, олон түмнээс мандат авч, төр барьж байгаа албан тушаалтнуудыг хуулиар хамгаалдаг бөгөөд энэ нь төр оршин байх, төрийн нууцыг чандлан хамгаалахтай холбоотой гэсэн юм. Иймд төрийн тогтолцоог, тэр дундаа парламентын тогтолцоог сулруулах зүйлсийг хийж болохгүй гэж тэрбээр анхаарууллаа.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа уг асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувийн саналаар баталлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Энх-Амгалан, О.Саранчулуун, С.Зулпхар нар ажиллахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 1 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 4 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 4 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 8 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 9 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08