​ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД 45153 ХҮНИЙ АМЬ НАС, 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЖЭЭ


Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд өнөөдөр /2025.06.20/ боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Аливаа гамшиг осол, аюул, эрсдэлээс ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь биеэ үл хайрлан хүчин зүтгэдэг онцгой байдлын алба хаагчдадаа Монголын ард түмэн ямагт баярлан талархаж, бахархан хүндэтгэдэг билээ. Төр засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай үүргээ чин шударгаар биелүүлж байгаа онцгой байдлын нийт алба хаагч Та бүхэнд болон Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэлээ.

Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын байгууллагын стратеги, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгох, хууль тогтоомжийг шинэчлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх асуудал төрийн бодлого, үйл ажиллагааны анхаарлын төвд байж, Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч, бүх талаар дэмжиж ирсэн билээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын байгууллагын 21 салбар нэгжийг орон нутагт шинээр байгуулж, өнөөдөр тус байгууллагын үйлчлэх хүрээ улсын хэмжээнд 40 гаруй хувьд хүрсэн. Мөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмжийн хангалт, төсөв санхүүжилтийг бодитой нэмэгдүүлж, онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт дунджаар 58 хувь, гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалт дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хувьд хүрсэн” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 21 жилийн хугацаанд алба хаагчид маань бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн нэгэн адил ачааны хүндийг үүрч, улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсад энхийг сахиулж, эрэн хайх, аврах ажиллагаанд хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх чадавхтай болж байна. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа цаг ямагт үнэнч байж, аливаа бэрхшээл бүхнийг мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл, зориг, тэвчээр гарган даван туулж ирсэн үе үеийн алба хаагчдаараа Онцгой байдлын алба үргэлж бахархдаг билээ. Манай хамт олноос 21 жилийн хугацаанд 29 гавьяат цолтон төрөн гарч, төрийн дээд одон медалиар 2810, Засгийн газрын шагналаар 2494 алба хаагч тус тус шагнагдсан нь энэ цагийн эгэл баатар болсон та бүхнийг төр, ард түмэн ямагт хүндлэн дэмжиж ирсэний тод илрэл юм” гэлээ.

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 21 жилийн хугацаанд 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 24 минутын өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 50 минутын өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 1 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 4 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 5 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 6 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 8 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 9 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… 21 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… 22 цагийн өмнө
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО 2026/09/20
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН НЭЭЛТИЙН ФОТО АГШИН 2026/09/19
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11