ЁС ЗҮЙ, ДЭГИЙН БАЙНГЫН ХОРОО ХУУЛЬ, ТОГТООЛООР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ БОЛГОСОН УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЖЭЭ


УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.05/ хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, УИХ-ын байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг  Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр  танилцуулсан юм.


Монгол Улсын 89 хуулийн 481, УИХ-ын 104 тогтоолын  624, УИХ-ын байнгын хорооны 79 тогтоолын 445, нийт 272 шийдвэрийн 1550 заалт үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д бүртгэлтэй байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд  бүртгэлтэй байгаа УИХ болон УИХ-ын байнгын хорооны шийдвэрийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд  569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн болно. Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй үндэслэлээр 170 заалт үнэлэх боломжгүй болно. Хэрэгжилт дунджаар 66.4 хувь байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд  бүртгэлтэй байгаа хуулийн нийт 481 заалтын 69 буюу 14.3 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын тогтоолын нийт 624 заалтын 80 буюу 12.8 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын байнгын хорооны тогтоолын нийт 445 заалтын 44 буюу 9.9 хувь нь хэрэгжээгүй бөгөөд Хууль, УИХ болон байнгын хорооны тогтоолын нийт 1550 заалтын 193 буюу 12.5 хувь нь “хэрэгжээгүй” байна. Үүнээс Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны нийт 2 тогтоолын 14 заалт бүртгэлтэй байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилт 53.8 хувь, 2024 оны 06 дугаар тогтоолын хэрэгжилт 68.5 хувь байна гээд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай заалтуудын хэрэгжилтийг нэг бүрчлэн танилцуулсан байна. 

Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох төслийг боловсруулан УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх заалт 30 хувьтай, Засгийн газар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргахдаа төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжид заасан зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлагад нийцүүлж байх заалтын хэрэгжилт 88,5 хувьтай,  төрийн өндөр албан тушаалтан хууль тогтоомжид заасан ёс зүйн зөрчил гаргавал өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдөх, холбогдох байгууллагаар шалгуулдаг байх соёлыг хэвшүүлэхэд Засгийн газрын манлайлал, үүрэг, оролцоог дээшлүүлэх гэсэн заалт 98 хувьтай, иргэн төрийн албанд анх ороход тавих ёс зүйн шаардлагыг өндөрсгөх, ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй, албан тушаал дэвшүүлэхгүй байх зарчмыг хатуу мөрдөх заалт 98,2 хувьтай тус тус хэрэгжиж байна гэжээ. 

Энэхүү танилцуулгынхаа төгсөлд, төрийн захиргааны төв байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа харьяа байгууллагын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн тайлагнахгүй зөвхөн яамны хэмжээнд хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлагнаж байгаа нь хэрэгжилт бүрэн, тодорхой гаргахгүй байх үндэслэл болж байна. Хоёрт, УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр холбогдох газар хүргүүлэхгүй байгаагаас зарим шийдвэрийг тухай бүр цахим системд хяналтад бүртгэх, боломжгүй байдал байсаар байна. Холбогдох байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа өмнөх тайлант хугацааны биелэлттэй харьцуулан үзэж, хүрсэн үр дүнг тайлагнаагүй, утга агуулгын хувьд алдаатай тайлагнах, өмнөх оны хэрэгжилтийг хуулбарлан давтан тайлагнасан, өөрийн үнэлгээг бодитой үнэлээгүй зэрэг алдаа нийтлэг байгааг онцоллоо. Мөн цаашид холбогдох хууль, тогтоомжоор үүрэг чиглэл өгсөн шийдвэрийн хэрэгжилтийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод хяналтыг сайжруулах, УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байх асуудлыг холбогдох газарт уламжилж шийдвэрлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн, чиг үүрэгт хамааралгүй болсон, шийдвэр хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон зэрэг нийт 519 заалтыг Засгийн газрын “Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим систем”-ийн хяналтаас хасах үндэслэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд хяналтаас хасах саналтай байна гэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Рэгдэл нар асуулт асууж, саналаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороог байгуулах, уг дэд хорооны ажлыг мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар ханган, үйл ажиллагааг жигдрүүлэх заалтын үнэлгээний дүн бодит бус буйг шүүмжлээд эргэн харах талаар саналаа илэрхийлсэн. Мөн тэрбээр цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэх, хүний нэр төрийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгох заалтыг хэрэгжүүлэхэд хэрхэн ажиллах талаар асуулаа. Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, цахим орчны хүний эрхийг хамгаалах талаарх цогц эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Энэ заалтын хэрэгжилт тун хангалтгүй байна гэв.

Тус байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулгатай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг жигдрүүлэх тухай заалтын хэрэгжилтийн үнэлгээ зөрүүтэй байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас энэ заалтыг хэрэгжилтийг үнэлэхдээ байгуулагдсан дэд хорооны тоогоор буюу механик байдлаар 98 хувьтай гэжээ. Харин УИХ-ын Тамгын газраас үр дүнгийн байдлыг харгалзан 70 хувьтай хэмээн бодитоор үнэлсэн байна. Тиймээс холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж бодитоор үнэлэхэд анхаарч ажиллахын чухлыг онцолжээ. 

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл орон нутагт Ёс зүйн дэд хороодын зохион байгуулалтыг анхаарах талаар байр сууриа илэрхийлээд танилцуулгын дүгнэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 45 минутын өмнө
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ 17 цагийн өмнө
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 18 цагийн өмнө
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… 18 цагийн өмнө
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ 21 цагийн өмнө
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… 22 цагийн өмнө
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ 23 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… Өчигдөр
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… Өчигдөр
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… Өчигдөр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… Өчигдөр
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… Өчигдөр
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… 2026/03/20
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГ… 2026/03/20
ХХҮЕГ: АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨ… 2026/03/19
ХАЯЖ, ҮРЭГДҮҮЛСЭН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ДАХИН АВАХ ШАТ ДАМ… 2026/03/19
Их Уншсан
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 18 цагийн өмнө
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТ ГАР… 2026/03/10
Б.БАТБААТАР: ИЗНН-ЫН 26 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХЭН НЭГНИЙ УЛС ТӨРИЙН СОНИРХЛОО… 2026/03/10
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИ… 2026/03/14