ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮД ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Admin
Өчигдөр

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр (2024.12.23) уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд "УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний  нэгдүгээрт “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ” хэмээн тодорхойлсон. Үндсэн хуульдаа ч “…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно…” гэсэн атлаа хууль хэрэгжүүлэх, шийдвэр гаргахад шаардлагатай хүн төвтэй бодлогын шалгуураа огт тодорхойлоогүй явж ирсэн. Ийм учраас эдийн засаг, улс төр, нийгмийн аль ч утгаар шийдвэр гаргахдаа баримтлах хүн төвтэй бодлого гэдгээ хэрхэн тодорхойлох талаар бид анхаарч ажиллаж байна” хэмээсэн. Үргэлжлүүлэн тэрбээр Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны талаар танилцуулаад, Улсын Их Хурлаас гаргаж буй бодлогын шийдвэрүүд дээр хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, тухайлсан үйл явдлууд дээр парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зөвлөлдөх, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн боловсролыг түгээхэд хамтран ажиллах талаар санал солилцохоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйг хэллээ. Энэ ташрамд Хүний эрхийн дэд хорооны зүгээс иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай иргэдийг соён гэгээрүүлэх, мэдээлэлжүүлэх, мэдэх эрхийг хангах чиглэлд хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллаж буйгаа дуулгасан.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар оролцов.

Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хүсэлтийг хүлээн авч, энэхүү уулзалтыг зохион байгуулж буйд “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагын Өсөлт, хөгжил хариуцсан зохицуулагч Г.Сүхбат талархал илэрхийлэв. Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй төрийн бус байгууллагын нэгдэл “Хүний Эрхийн Форум”-ын талаар тэрбээр мэдээлээд уулзалтад тус форумын 10 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирээд байгааг танилцууллаа. Тодруулбал, “Хүний эрх-Хөгжил төв”, “Үнэн хатамж”, “Сэтгэл мэдрэмж”, “Бүсгүйчүүд XXI зуунд”, “Хэрэглэгч мэдээллийн сан”, “Үндсэн уртраг”, “Хил хязгааргүй алхам”, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих сан”, “Татварт иргэн, хяналт”, “Монголын Эмнести Интернэшнл”, “Захиргааны шинэ санаачилга” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг буюу “UPR” нь тус байгууллагын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4.5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. “Хүний Эрхийн Форум”-аас хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны үнэлгээг гаргасныг “Хүний эрх, хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож дэлгэрэнгүй танилцуулав.

Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс 2021 оны 5 дугаар сард 190 зөвлөмж ирүүлсний 170-ыг нь Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Энэ дагуу хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн (UPR) зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайланг Засгийн газраас гаргахдаа 170 зөвлөмжийн 11 нь бүрэн хэрэгжсэн, 88 нь хэрэгжиж байгаа бол 71 нь хэрэгжиж байгаа зарим зөвлөмжтэй давхацсан гэжээ. Засгийн газрын энэхүү тайлан гарсны дараа “Хүний Эрхийн Форум” үнэлгээ хийхэд 8 зөвлөмж хэрэгжсэн, 103 зөвлөмж хэрэгжиж байгаа, 59 зөвлөмжийг хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй, зарим зүйл дээр ухралт гарсан гэдэг дүгнэлт гарсан гэв. Ингээд энэхүү үнэлгээг Хүний эрхийн дэд хороонд дэлгэрэнгүй хүргүүлж буйгаа дуулгасан.

Дараа нь “Татварт иргэн хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Сарантуяа үйл ажиллагааныхаа талаар, мөн хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны үнэлгээтэй холбоотой мэдээлэл, байр сууриа танилцуулав. “Үндсэн уртраг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Цэндбаатар Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой санал илэрхийлж, “Үнэн хатамж” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа Улсын Их Хурал хүн төвтэй бодлого баримталж ажиллахаар тодорхойлсныг дэмжиж буйгаа илэрхийлээд төсвийн төсөл, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийн мэдрэмжтэй байхыг уриалсан. Иргэдийн оролцоог бодитой болгох чиглэлд санаачилгатай ажиллах талаар, малчдын эрхийг дордуулсан эрх зүйн орчны талаар “Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхан саналаа илэрхийлсэн бол “Сэтгэл мэдрэмж” төрийн бүс байгууллагын гүйцэтгэх захирал Ч.Сэмжидмаа сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээрх 2022, 2024 онд Азийн 8 орны ажлын хэсэгт орж, хийсэн судалгааныхаа талаар мэдээлэл өгч, холбогдох тайлан, дүгнэлт, мэдээллийг Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж буйгаа дуулгасан. Улсын Их Хурлын шийдвэрээс гарах үр дагаврын талаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Г.Оюунтуяа санал хэлсэн.

Хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн илэрхийлсэн байр суурь, санал, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нэгбүрчлэн дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өгсөн. Нийгмийн тулгамдсан нэг асуудлын ард хүний эрхийн хөвөрсөн зөрчил үүсч байдаг талаар Г.Уянгахишиг гишүүн хэлсэн.

Дэлхийтэй Монгол Улсаа холбох, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд тууштай ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд С.Эрдэнэболд гишүүн талархал илэрхийлээд УИХ-ын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг болон Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулсан. “Хүний Эрхийн Форум”-аас гаргасан хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгээс ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх дунд хугацааны үнэлгээтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг уялдуулахтай холбоотой саналаа мөн танилцуулсан. Уулзалтад оролцогчдын тодруулсны дагуу Улсын Их Хурал дахь хүний эрхийн асуудал эрхлэх бүтцийн талаарх мэдээлэл, холбогдох баримт, олон улсын жишгийг Х.Тэмүүжин гишүүн тайлбарлаж, цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар саналаа хуваалцсан.

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг сар бүр зохион байгуулахаар товлож, энэ талаар санал солилцсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 9 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 11 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 14 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 14 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 17 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 9 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13