ХУУЛЬ ЗҮЙН БОЛОН ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО ХАМТРАН ХУРАЛДАЖ, ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ


Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо өнөөдөр /2024.11.29/ хамтран хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр баталсан 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолуудыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаан даргалагч, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно” хэмээн заасныг танилцуулав. Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д нэмэлт оруулах тухай" 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолын төслүүдийг хүчингүй болгохыг дэмжлээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хурапдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд  Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болгосонтой холбогдуулан авах арга хэмжээг тусгасан тогтоолын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцэн батлах шаардлагатай гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул уг тогтоолын төслийг боловсруулсныг хуралдаан даргалагч танилцуулсан.

Тогтоолын төсөлд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлэхээр тусгасан. Харин Засгийн газрын өргөн мэдүүлэх хугацааг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор хэмээн тусгах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эцэст нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 10 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 12 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 15 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 15 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 18 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 10 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13