ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫХОН ХЭҮК-Д АЖИЛЛАЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА


УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд өнөөдөр /2024.11.18/ Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаатай танилцжээ. 

Энэ үеэр  “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төслийн явц, хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлаар санал солилцсон байна. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн, дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцжээ.

Уулзалтын эхэнд “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан. Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-аас гаргаж байгаа бодлого, шийдвэр, түүнийг боловсруулах, төлөөлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах зэрэг бүх үе шатад хүний хэрэгцээ, шаардлага, иргэдийн оролцоог нэн тэргүүнд зохистой хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, таван зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилт, хүрэх үр дүнгийн хамт стратеги төлөвлөгөөнд тусгасан гэдгийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд онцлон хэлсэн байна.

Хүний эрхийг хангаж, хамгаалах, хүндэтгэх нь төрийн үндсэн үүрэг бөгөөд төр энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад ХЭҮК нь хөндлөнгөөс, хараат бусаар хяналт тавьдаг байгууллага юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2021-2024 оны стратеги төлөвлөгөөндөө нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн төвтэй нийгмийн хөгжлийг бэхжүүлэхийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон.

Энэ хүрээнд ойрын хоёр жилийн хугацаанд иргэний болон улс төрийн эрхийн орон зайг хамгаалах, эдийн засаг, нийгэм соёлын эрхэд ахиц гаргахыг дэмжих, зорилтот бүлгүүдийн эрхийг хангах, хамгаалахад манлайлах, хүний зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоог бэхжүүлэх, бүс нутгийн түвшинд манлайлж ажиллаж байна гэдгийг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид цохон тэмдэглэжээ.

Мөн ХЭҮК-ын гишүүд хүний эрх, эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлыг эрхийн төрлөөр ангилж, нарийвчлан судалсан талаарх мэдээллийг өгч, цаашид авч хэрэгжүүлэх шаардлага арга хэмжээ, гарц шийдлийн талаар танилцуулж,  УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 10 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 12 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 15 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 15 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 18 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 10 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13