БРОННИГ NBA-Д БҮТЭЛГҮЙТНЭ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА


NBA-гийн хэд хэдэн клубын менежерүүд Бронни Жэймсийг дэндүү хий хоосон хөөрөгдсөөр байгаад бүтэлгүйтэлд хүргэх гэж байна үзэж буй ажээ. Энэ талаар ESPN-ийн тоймч Бакстер Холмс өгүүлсэн байна.

Драфтын 55-аар “Лейкерс”-ийнх болсон Бронниг Дорнод бүсийн нэгэн клубын скаут “Тэр гарцаагүй бүтэлгүйтнэ. Яагаад гэвэл түүний хэр хэмжээнээс давсан зүйлсийг хүмүүс хүсэн хүлээж байна” гэжээ.

Леброн Жэймсийн багт очсон ямар ч шинэ тоглогч үргэлж олны анхаарлын төвд шууд ордог. Байнга тоглолт, биеэ авч яваа байдал зэргийг нь томруулдаг шилээр харж, шүүдэг. Тиймээс энэ дарамтыг Бронни давж чадахгүй гэж үзэж буй аж.

“NBA-д тоглохоор очиж буй шинэ тоглогчид хамгийн таарамжгүй баг нь “Лейкерс” гэж Өрнөд бүсийн нэгэн клубын менежер Холмст хэлсэн аж. Ер нь Леброн болон түүний агент Рич Пол нар Броннигийн ур чадвараас давсан зүйлийг нуруун дээр нь үүрүүлчихээд байгаа гэжээ. “Бронни байх ёстой чанар чадварт хүрэхэд хичнээн хол байгааг тэд ойлгож, мэдэрсэн бол ийм алхам хийлгэхгүй байх байсан” хэмээн тухайн клубын менежер хэллээ хэмээн Холмс нэрийг нь дэлгэлгүйгээр тэмдэглэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАКСИНЫ ЖОЛООЧ 59 минутын өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 3 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 4 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 4 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 15 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС 22 цагийн өмнө
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ Өчигдөр
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ 2026/02/02
БАЙГАЛЬ ЭХЭЭ СЭРГЭЭХ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ-COP17 2026/02/02