С.ЖАВХЛАНБААТАР: УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА


MONGOLIA MINING олон улсын уул уурхайн үзэсгэлэн өчигдөр /2024.10.08/ нээлтээ хийсэн бөгөөд 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд 20 гаруй улсын 300 гаруй уул уурхайн ханган нийлүүлэгч компани, хөрөнгө оруулагчид цуглараад байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар  тус үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэллээ.Тэрбээр энэ өдрүүдэд Монгол Улс уул уурхайн үзэсгэлэн, арга хэмжээгээр амьсгалж буйн онцлоод өнгөрсөн долоо хоногт "Mining Week 2024" арга хэмжээ амжилттай болж өнгөрснийг тэмдэглэсэн юм.

Мөн “MONGOLIA MINING” арга хэмжээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид, уул уурхайн ханган нийлүүлэгчид, банк санхүүгийнхний дунд хүлээгддэг арга хэмжээ болтлоо өргөжин тэлсэнд таатай буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь, төсвийн орлогын 30 хувь, нийт экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байгааг тэмдэглээд энэхүү үзүүлэлтийг өнөөг хүртэл бий болгоход тус үзэсгэлэнгийн хувь нэмэр их гэдгийг онцоллоо. 

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэд хэдэн томоохон бодлогыг дэвшүүлж байгаа бөгөөд олборлох үйлдвэрлэлээс боловсруулах үйлдвэрлэл рүү чиглүүлж, уул уурхайн салбараа аж үйлдвэртэйгээ хослуулан шинэ шатанд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас саяхан 14 мега төслийг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа зарласан, эдгээрийн 6 нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны эрхлэх асуудлын хүрээнд шууд хамаарч байгаа. Тухайлбал, зэс боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс-хими, нүүрс-коксын үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэрлэл технологийн паркуудыг тус тус багтаасан байгааг танилцуулав.

Түүнчлэн уул уурхайн салбарыг олон улсын жишигт нийцсэн, дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлсэн хариуцлагатай уул уурхайн зарчимд тулгуурлан дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, нутагшуулах замаар хөгжүүлэх бодлого чиглэж байгаагаа дурдаад цаашид хувийн хэвшлүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Мөн салбарынхаа ил тод байдлыг бий болгох, хууль, эрх зүйн орчныг тогтвортой байлгах хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллана гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 14 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 14 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 15 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 16 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 18 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 20 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 21 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 22 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 23 цагийн өмнө
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2026/09/21
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11