2024 оны наймдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдал:
11:00 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч, мэргэжилтэн, албан хаагч нарт төрийн дээд шагнал гардуулна.
“Зууны мэдээ” мэдээллийн төвд:
11:30 цагт: Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" ТББ болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын шатрын холбоо анх удаа Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 8-р сарын 9-19-нд зохион байгуулах талаар Олон улсын шатрын их мастер А.Энхтуул болон зохион байгуулагчид мэдээлнэ.
13:00 цагт: Гандантэгчэнлин хийд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний их авшгийг монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи дээдэс айлдах болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал зарлаж байна. Номын айлдварыг 8-р сарын 9-22- нд айлдана.
-Олон улсын хүүхдийн спортын 10-р наадам Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна