2024 оны наймдугаар сарын 2-ны өдөр болох зарим үйл явдал:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
11:00 цагт: Цус сэлбэлт судлалын үндэсний төвд: "Цусаа бэлэглэх өдөр"-ийг 113 дахь удаагаа тэмдэглэнэ.
-“Зүүн Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” олон улсын хурал үргэлжилж байна.
-“Хичээлийн шинэ жил-2024-2025” үзэсгэлэн худалдаа нийслэлд 15 байршилд гарч байна.
-“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.
-Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна.
Орон нутаг:
-Ховд аймгийн төвд Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баяр болж байна.
-Орхон аймагт: Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ой”-г тэмдэглэж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна